Баярын ширээнээс үлдсэн олон алимаа яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл хэн ч идэхгүй байгаа алимаараа амттан хийж, хүүхдүүдээ дайлаарай!

Бага байхад ээж минь ханиад томуу, төрөл бүрийн өвчнөөс хол байлгах гэж надад байнга алим жингэж өгдөг байсныг би одоо ч тод санадаг. Алим нь төрөл бүрийн витаминаар баялаг төдийгүй амт чанарын хувьд ч юутай ч зүйрлэшгүй сайхан. Тэгвэл алимыг хэрхэн хамгийн амттайгаар жигнэж, хайртай үрсдээ өгөх вэ? Зүгээр нэг жигнэх биш илүү амттай, илүү ач тустай болгох аргыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  • Алим – 6 ширхэг
  • Бяслаг – 150 гр
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 2 халбага
  • Ваниль – 1 халбага
  • Цардуул – 1 халбага

Хийх арга:

Таны сонгосон алимнууд ижил хэмжээтэй байвал тун сайн. Алимаа угааж, голыг нь авч хаяарай. Ингэхдээ болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд алимаа энд тэнд нь цоолж болохгүй. Тиймээс халбага ашиглаж, дотор хэсгийг нь ухаж гаргана. Нэг ёсондоо бяслаг хийх зайг гаргаж байна гэсэн үг юм.

Одоо үрсэн бяслаг, өндөгний шар, зөгийн бал, ваниль, цардуул зэргээ хольж, блендэрт хийж эргүүлнэ. Үүнийгээ алим дотроо хийгээд, алимаа шарах шүүгээний тавцан дээр өрж тавиарай. Алимаа 180 хэмд 30 минут жигнэхэд хангалттай.

Ингээд л хэн ч идэхгүй үлдээсэн алимыг амтлаад жигнээд өгөхөд хүүхдүүд хэчнээн дуртай иднэ гээч!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!