Кокосын тосыг үсэндээ зөв түрхэхгүй бол үр дүнгээ өгөхгүй! Та арай буруу түрхдэг юм биш биз?

Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхан, арьс арчилгаа, тэр бүү хэл хоол хүнсэндээ ч гэсэн кокосын тосыг өргөнөөр хэрэглэх болсон. Би маш олон удаа кокосын тосыг түрхээд гайхалтай үр дүнд хүрсэн хэмээх хүмүүсийн сэтгэгдлийг сонсож байсан ч, түүнээс дутахгүй олон удаа үр дүнгээ өгсөнгүй гэх таагүй сэтгэгдлийг ч мөн сонссон.

Тэгвэл үүнд нэг л гаргалгаа байна. Бидний зарим нь кокосын тосыг зөв түрхэж чаддаггүй.Юун түрүүнд кокосын тос таны үсэнд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэе!

1. Үсний уналтыг зогсоож, хуйхыг шим тэжээлээр хангахад:

Үс уналт нь ихэнхи тохиолдолд үс болоод хуйхны буруу арчилгаа, хэт хуурайшил зэргээс болдог. Харин кокосын тосны тухайд маш их шим тэжээлээр баялаг тул, таны үс болоод хуйхыг шим тэжээлээр хангаж, хуйхыг сайтар чийгшүүлдэг.

Тэгвэл үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Кокосын тосыг гараараа битгий авч байгаарай. Харин өөрийн хэрэглэх хэмжээгээр халбагаар авч байх нь зөв. 3 цайны халбага кокосын тосон дээр 2 цайны халбага шар тос хийгээд, зөөлөн гал дээр халаана. Ингээд тосоо бүлээсч, хөрсний дараа унтахын өмнө үсэндээ түрхээд, гялгар малгай өмсөөд унтана. Өглөө босоод үсээ угааж, ангижруулна.

2. Үсний гэмтлийг эмчлэхэд:

Кокосын тос нь үсний гэмтэл, хугарлыг эмчлэх сайн нөлөөтэй. Мөн үсний бат бөх байдлыг хангаж, эрүүлжүүлдэг.

Тэгвэл үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Үсний салаа болон асуудалтай хэсгүүдэд кокосын тосоо түрхээд 15-20 минут болсны дараа бүлээн усаар угааж, уртын дагуу дарж арчаарай.

3. Хагыг арилгахад:

Арьс хэт хуурайшиж, чийгшил дутагдсанаас болж үс хагтдаг. Үүнийг зогсоохын тулд мэдээж хангалттай сайн чийгшүүлэх хэрэгтэй.

Тэгвэл үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Кокосын тос болон касторын тосыг ижил хэмжээтэй хольж хуйхандаа түрхээд иллэг хийнэ. Ингээд 30 минут болсны дараа үсээ угаагаарай. Хэрэв хаг ихтэй бол үсаа угаах бүртээ ийнхүү иллэг хийж угаах хэрэгтэй.

4. Буурал үсэнд:

Кокосын тос нь үс бууралтах процессийг удаашруулдаг. Учир нь хуйх, болон үсний уутанцарыг маш сайн чийгшүүлж өгдөг.

Тэгвэл үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Кокосын тосыг нимбэгний шүүстэй ижил хэмжээтэй байхаар хольж, хуйхандаа түрхээд 15 минут орчим иллэг хийсний дараа бүлээн усаар угаагаарай. Угаах бүртээ хэрэгжүүлбэл, үс бууралтах хугацаа уртсах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!