Хэрэв танд эдгээр буруу зуршлууд байдаг бол яг одоо хаяарай!

Бид өдөр тутамдаа хийдэг буруу үйлдлээсээ болж, эрүүл мэндээ хохироож, муутгадаг байна. Үүнийгээ өөрсдөө ч мэдэж, анзаардаггүй бөгөөд эцэс сүүлд нь өвдсөнийхөө дараа амаа барьж, харамсах нь бий. Тэгвэл бид та бүхэндээ эрүүл мэндийг муутгадаг буруу зуршлуудыг танилцуулж, эдгээр алдаагаа залруулахыг зөвлөж байна. Ингэснээр та төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлж, эрүүл зөв амьдралыг цогцлоох боломжтой.

1. Ханиаж, найтаахдаа гараараа амаа дарах

Та ханиалгаж, найтаахдаа гараараа амаа дардаг бол энэ нь тун ч буруу юм. Таныг найтаахад амны хөндийн маш олон нян гардаг бөгөөд энэ үед гараараа амаа тагласнаар тэдгээр нь гаранд наалдаж, нүүрэнд халдварладаг байна. Ингэснээр арьс гэмтэх, батга гарах нөхцөл бүрддэг аж. Мөн нян наалдсан гараараа нүдэндээ хүрэх, хоолоо идэх тохиолдолд, энэ нь биед халдаж, төрөл бүрийн халдварт өвчнийг бий болгох аюултай.

Ханиалгаж, найтаахдаа амны цаас хэрэглэж байгаарай. Хэрэв таны ойр орчимд амны цаас байхгүй бол, гар бус шуу хэсгээрээ амаа дарахыг зөвлөе.

2. Хумсаа буруу авах

Та хумсаа яаж авдаг вэ? Хумсны хайчаар, хэт лав авдаг юм биш биз. Энэ нь маш буруу бөгөөд хумсыг тулгаж авснаар, хэлбэр нь алдагдаж, мөн хумс мах руу шигдэж ургах аюултай байдаг байна.

Хумсаа хэт лав авахгүйгээр хэлбэрлэг болгон, засч байгаарай. Мөн хумсны хутга тань иртэй байх ёстойг анхаар.

3. Нүднийхээ дотор талыг будах

Бүсгүй та нүднийнхээ доод талыг будахдаа анхааралтай байгаарай. Ихэнх бүсгүйчүүд нүдний харандаагаар доод зовхио будаж, олон тооны нянг нүдэндээ хуримтлуулдаг сөрөг талтай. Мэдээж энэ нь нүдний хараанд сөргөөр нөлөөлж, гэмтээнэ.

Нүдээ илүү том, үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсч байвал, багсаар доод зовхийг багахан сүүдэртүүлж будахад л хангалттай.

4. Хамраа хуруугаараа цэвэрлэх

Таны хуруу, гаранд хичнээн олон тооны нян амьдарч, наалдаж явдгийг та мэдэх үү? Харин хамраа загатнах төдийд хуруугаа хамар руугаа хийж, нянг тарааж, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх гэсний хэрэггүй юм.

Та өглөө бүр хамраа цэвэрлэж байгаарай. Ингэхдээ нэг чимх давс, эсвэл хүнсний сода уусгаж хийсэн бүлээн усаар хамраа нэг нэгээр нь ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй.

5. Өдөр бүр шүршүүрийн саван хэрэглэх

Хүний арьсанд сайн бактер гэж байх бөгөөд эдгээр нь төрөл бүрийн үрэвслээс арьсыг хамгаалж, чийгшүүлж байдаг. Харин өдөр бүр шүршүүрийн саван хэрэглэж, арьсаа хөөсрүүлэн угаах нь тэдгээр сайн бактерийг устгадаг аж. Ингэснээр арьс хуурайшиж, арьсны төрөл бүрийн өвчин, экземтэй болгох эрсдлийг нэмэгдүүлж байдаг.

Та өдөр бүр шүршүүрт ордог бол заавал саван хэрэглэх гэсний хэрэггүй. Зүгээр л саван хийхгүйгээр угаагчаар биеэ үрж, дараа нь бүлээн усаар биеэ зайлах хэрэгтэй. Дунджаар 3 хоногт нэг удаа саван ашиглаж биеэ угаах нь зөв юм.

6. Хэт их шүдний оо хэрэглэх

Оо нь амны хөндийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг билээ. Гэхдээ хэт их оог сойзон дээрээ түрхэснээр сойз шүдэн дээр тогтож угаахгүй тул гулгаж, дутуу угаагддаг байна.

Насанд хүрсэн хүмүүс нэг ширхэг вандуйтай ижил хэмжээтэй оог сойзондоо түрхэж, шүдээ угаах хэрэгтэй. Харин хүүхдүүд будааны үртэй тэнцүү хэмжээтэй оогоор шүдээ угааж байхыг зөвлөе.

7. Хэт их ангижруулагч хэрэглэх

Үсээ гоёмсог сайхан болгох гэсэндээ бид их хэмжээний ангижруулагч хэрэглэж, алдаа гаргадаг. Их хэмжээний ангижруулагч хэрэглэх нь үсийг амархан бохирдуулж, тослогжуулдаг байна. Мөн хуйхны нүхийг бөглөж, үсний ургалтыг зогсоох аюултай аж.

Та ангижруулагчийг хуйханд хүргэлгүй, зөвхөн үсний үзүүр хэсэгт түрхэх ёстой. Мөн аль болох бага хэмжээтэйг үсэндээ жигд тааруулан түрхэж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!