Нүүрсэн эмний тусламжтай супер цайруулах үйлчилгээтэй шүдний ОО хийх аргыг зааж өгье!
Бид гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн үр дүнтэй цайруулах аргыг нэг л сайн олж өгдөггүй. Тэгвэл бид та бүхэндээ идэвхижүүлсэн нүүрсэн эмний тусламжтай супер цайруулах үйлчилгээтэй шүдний ОО-г хэрхэн хийх аргыг зааж өгье!
Үүнийг хийхийн тулд танд:
- Идэвхижүүлсэн нүүрс – 1/2 халбага
- Нунтаг өндөгний хальс – 1 халбага
- Кокосын тос – 1 халбага
1. 1/2 цайны халбага нунтаг идэвхижүүлсэн нүүрсэн эмийг жижиг тагтай, саванд хийнэ.
2. Идэвхижүүлсэн нүүрсэн дээрээ нунтаг өндөгний хальс хийнэ.
3. Хамгийн сүүлд нь 1 халбага хайлсан кокосын тос хийгээд, хооронд нь сайтар зуурч өгөөрэй.
4. Ингээд модон халбагаар хооронд нь сайтар зуурч, өгнө.
5. Ингээд л таны шүдний ОО бэлэн болох нь тэр. Ингээд бэлтгэсэн Оо-гоо тагтай жижиг саванд хийгээрэй.
Нүүрсэн ОО-гоо хэрхэн хэрэглэх вэ?
Сойзон дээрээ бага хэмжээтэйг авч, шүдээ сайтар зүлгэж өнгө оруулна.
Угаасныхаа дараа халуун бүлээн усаар зайлж өгөөрэй.
Та хийсэн ОО-гоо өдөр бүр хэрэглэсний дараа үр дүнгээ өгөх болно.
Зуурмаг дээрээ органик давс бага зэргийг хийж болно. Ингэснээр аман дахь бактер, эвгүй үнэрийг арилгана.
ОО-гоо хэдэн сарын турш хэрэглэх боломжтой.