Хэтэвчиндээ хэзээ ч байлгаж болохгүй 5 зүйл!

Өнөө үед бид хэтэвчиндээ бүхий л амь амьдралаа авч явдаг болсон гэхэд хилсдэхгүй. Хэтэвчээ алдахад л ажил амьдрал хэсэгтээ саатдаг шүү дээ. Тэгвэл бид хэтэвчиндээ зарим зүйлсийг хадгалж авч явснаар мөнгөө алдах, хувийн аюулгүй байдалд ч мөн нөлөөлдөг байна.

1. Интернэт гүйлгээний нууц үг

Бүхнийг интернэт гүйлгээгээр хийдэг болсон өнөө үед та хэтэвчиндээ дансны мэдээлэл, гүйлгээний нууц үгээ хадгалж явах нь аюултай. Энэ үед хэтэвчээ алдвал таныг аз дайрахгүй л болов уу. Иймд чухал шаардлагатай баримт, мөнгөтэй холбоотой зүйлсээ аль болох гэртээ хадгалж байгаарай.

2.  Төлбөрийн баримт

Хэрэв та санхүүгийн данс тооцоо хөтөлдөг бол төлбөрийн баримтуудаа хадгалах нь зөв. Гэвч дансны мэдээлэл бүхий, төлбөр тушаасан баримтаа устгаж байх нь таныг олон эрсдлээс хамгаална.

3. Бүх картаа хэтэвчиндээ авч явах

Хэрэв та хэтэвчээ алдвал, дор хаяж л эргээд бүх банкны картаа ахин сэргээлгэж нээх болно. Зарим хүмүүс картын 4 оронтой нууц үгээ мартахгүйн тулд картан дээрээ бичиж, наадаг. Гэвч энэ нь таны хэтэвчийг олсон нэгэнд бэлэн хоол өгч буйтай ижил. Иймд зөвхөн хэрэглэдэг 2-оос илүүгүй картыг хэтэвчиндээ авч яваарай.

4. Флаш диск

Хэрэв та ажлын чухал мэдээлэл, хувийн шинж чанартай мэдээлэл бүхий флашыг хэтэвчиндээ хийж байгаа бол түр азнаарай. Энэ нь маш эрсдэлтэй тул, та үүнийгээ хэтэвчинд бус гэртээ, ажлын ширээн дээрээ орхисон нь дээр юм.

5. Бэлгэвч

Ихэнхи хүмүүс бэлгэвчийг хэтэвчнийхээ дотор халаас, халаасандаа хийгээд авч явдаг. Гэвч ингэснээр бэлгэвчний аюулгүй чанар алдагдаж мэднэ. Түлхүүр, карт, ээмэг гэхчлэн гадны биетээс болж цоорох, битүүмжлэлээ алдсанаар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүсээгүй үр дүнг авчирч мэдэх тул өөр аюулгүй газар хадгалсан нь зөв.

Бонус: Хэтэвчиндээ юу авч явах хэрэгтэй вэ?

Хүмүүс хэтэвчиндээ хүүхдийнхээ зургийг хийгээд авч явах нь элбэг. Гэвч энэ нь маш буруу гэдэг. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд гэрийн эзэгтэй болон нөхрүүд үүрэг хариуцлагаа ухамсарлах, үргэлж санаж явахад нь тусалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!