Хөлийн хэлбэр таны тухай алганы хээ уншихаас ч илүү үнэнийг өгүүлдэг!

Та анзаарч байсан бол хүний хурууны хээ давтагддаггүй шиг хөлийн хэлбэр ч мөн дахин давтагдашгүй сонгодог байдаг. Хамгийн сонирхолтой нь, хөлийнх нь хэлбэрээр тухайн хүний тухай ихийг мэдэж болдог бөгөөд алганы хээ уншихаас ч илүү үнэнийг өгүүлдэг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. За эхлээд хөлийнхөө хэлбэрийг сайн ажиглаарай. Өргөн хөлтэй хүмүүс ихэвчлэн маш шаргуу зүтгэлтэй, бүхнийг өөрөө амжуулж хийх хүсэл сонирхолтой байдаг. Харин нарийн хөлтэй хүмүүсийн тухайд хэн нэгэнд үүрэг хариуцлагыг шилжүүлэх, бусдаар хийлгэх хүсэл сонирхолтой бөгөөд ихэнх салбарт удирдах албан тушаалтан байх нь элбэг.

2. Хөлийн улаар тань шинжье. Хэрэв та хавтгай ултай бол найз нөхөдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх дуртай. Иймээс тэдний ихэнх нь реалист үзэлтэй бөгөөд өөрсдөө асуудлыг шийдэхээсээ өмнө бусдаас тусламж ирдэг. Харин нуман ултай хүмүүс өөрсдийн дотоод нөөц бололцоог илүү их дайчилдаг. Бусадтай хөгжилдөх дуртай ч аливаа асуудлыг ганцаараа зөвхөн өөрөө шийдэхийг илүү үздэг байна.

3. Харин одоо хөлийнхөө хэмжээнд анхаарлаа хандуулъя. Та том хөлтэй бол энэ нь таныг манлайлагч, хүчирхэг байдлыг илтгэдэг. Мөн аливаа асуудлыг маш хялбараар шийдвэрлэж чаддаг. Харин жижиг хөлтэй хүмүүс ухаалаг, хөгжилтэй бөгөөд наснаасаа хавьгүй овор багатай залуу харагддаг.

4. Хурууны урт богиноор шинжих. Хэрэв таны эрхий хуруу бусад хуруунаас илүү урт бол та бизнес эрхлэх дуртай. Мөн үүгээрээ ч амжилт олох болно. Харин долоовор хуруу нь бусад хуруунаасаа урт бол, бусдыг дагах дургүй, удирдагч сэтгэхүйтэй байдаг. Тэд бусдын дор ажиллаж чадахгүй.

5. Хуруунуудын байрлал. Өөгүй тэгш хуруутай хүмүүс ихэвчлэн аливааг системчилсэн арга замаар бодож, бодитой арга хэмжээг авдаг. Харин хөлийн хуруу нь бүдүүн хүмүүс хийхээсээ ярих нь элбэг. Тиймдээ ч бусадтай зохицохдоо муу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!