Харзны усанд орохын гайхамшиг: Бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Та урьд өмнө, хүмүүс яагаад харз усанд орохоор тэгж их зүглэдэг бол хэмээн бодож л байсан байх. Өвлийн хүйтэнд тэсгим хүйтэн усанд орно гэдэг мэдээж хүний санаанд орохоор сайхан зүйл биш шүү дээ. Гэвч харз усанд орсноор биеийн эрхтэн систем зөв ажиллаж, биеийг шинэчилж, эд эсийг сэргээдэг байна.

Хүйтэн, харз усанд орсноор биеийн ужиг өвчнүүд эдгэрч, эд эсүүд нөхөн сэргээгдэн бүхий л өвдөлт, өвчин эдгэрч давхар сэтгэл санаа  ч мөн сэргэдэг байна. Дэлхийн маш олон орнуудад нялх нярайгаас эхлээд, настан буурлуудаа хүртэл тэсгим харз усанд оруулдаг. Ийн орж хэвшсэнээр өвлийн улиралд ханиад томуу авахгүйгээс эхлээд давуу тал дэндүү их аж.

Хүний симпатик мэдрэлийн систем нь хүйтэнд норадреналыг идэвхижүүлдэг бөгөөд энэ нь өвдөлтийг намдаах, биеийг өвчинд тэсвэртэй болгох, сэтгэлийг сэргээх,стрессийг даван туулах чадварыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар нотлогджээ.

Харз усанд орсноор, хүний биеийн хэм огцом буурч, түргэн хөрдөг. Гэвч тэр хэмжээгээр бие өөрийгөө халаах үүднээс маш их эрчмийг ялгаруулж, бие маш түргэн хугацаанд өөрийгөө дулаацуулж эхэлдэг. Ихэнхи нян, вирус халуун болон хүйтэнд тэсвэргүй тул энэ үед бүгд устдаг бөгөөд давхар тархины эд эсийг эрчимтэйгээр сэргээж, биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг болохыг эрдэмтэд нотолсон.

Гэвч та харз усанд хэдхэн секунт биеэ дүрээд түргэн хугацаанд дулаан газар орж дулаацах хэрэгтэйг санаарай. Усны дэргэд дулаан хөнжил, хувцсаа бэлдэж, маш түргэн түргэн хувцаслах шаардлагатай.

Иймд уснаас гарсан даруй хөнжил нөмөрч, дулаан газар хүрээд хувцасласан нь тохиромжтой. Нялх хүүхэд болон бага насны хүүхэд, настай хүнийг оруулахад дур мэдэж болохгүй. Заавал эмчийн заавар зөвлөгөөгөөр тохиромжтой сард орох нь аюулгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!