Нуруу болон цээжин дээрх батгыг хэрхэн арилгах вэ? Би энэ аргаар бүх батганаасаа салсан!

Батга нь нүүр, нуруу болон цээж гэсэн хэсгүүдэд ихэвчлэн тархан гардаг. Нүүрний батганд бид анхаарлаа хандуулж, арилгаж болох бүх арга чаргыг хайдаг. Гэвч нуруу болон цээжин дээр гарсан батгыг тоолгүй орхидог нь хамгийн том алдаа болдог байна шүү.

Ингэснээр батга улам бүр нэмэгдэж, задгай цамц, даашинз өмсөхөд хүртэл таагүй харагдаж, таны өөртөө итгэх итгэлийг унагана. Тиймээс одооноос  ч болов нуруу болон цээжин дээрх батгаа арилгахын тулд бидний танилцуулах аргыг хэрэглээрэй.

Алимны цуу

Бактерийн эсрэг үйлчилгээтэй алимны цуу нь таныг цээж болон нурууны батганаас салахад тусална. Тал аяга алимны цууг тал аяга устай хольж бэлтгэнэ. Үүнийгээ хөвөнд шингээж нуруу болон цээжнийхээ батгыг арчиарай. Тэр чигээр нь хатааж, ус хүргэж болохгүй. Ингээд үлдсэн алимны цууны хольцоо шилэн саванд хийж, харанхуй сэрүүн газар хадгалж, орой бүр түрхэж хэрэглээрэй.

Зуун настын гел

Зуун настын гел нь төрөл бүрийн үрэвслийг анагаах онцгой чадвартай. Тиймээс таны батгыг ч бас богино хугацаанд арилгах болно. Зуун настыг голоор нь зүсч гелийг нь гаргаж аваад, шууд цээж болон нуруун дээрх батган дээрээ түрхээрэй. Зөвхөн нуруу, цээжний батга гэлтгүй нүүрний батгаа арилгахад ч түрхэн хэрэглэж болно.

Өдөр бүр шүршүүрт ор

Өдөр бүр шүршүүрт орох нь таны биеийг цэвэрлэж, батга ахиж нэмэгдэхгүй байхад тусална. Мөн батгыг цэвэрлэж, удалгүй арилахад нөлөөлөх аж. Тиймээс та өдөр бүр усанд орж хэвшээрэй. Үүнээс гадна бохир хиртэй хувцас өмсөх, бохир ор хөнжилд унтахаас татгалзаж байх хэрэгтэй. Нэг ёсондоо ариун цэврээ маш сайн сахих хэрэгтэй гэсэн үг юм.

Чихэрлэг хоол хүнсээс татгалзаж, А витаминаар баялаг хоолыг сонго

Чихэр ихтэй хоол хүнс нь  батга нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж, магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс чихэр ихтэй хоол хүнсээс татгалзаж, аль болох А витаминаар баялаг хүнсийг сонгоорой. А витаминаар баялаг хүнсэнд: мах, загас, лууван, яншуй, брокколи, улаан чинжүү зэрэг багтана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!