Түлэгдэж, зэвэрсэн плеткаг яг л шинэ мэт гялалзуулцгаая!

Баярын өдрүүдээр амттай сайхан хоол идэж, гэр бүлийнхнийгээ дайлж байгаа болов уу. Гэвч энэ үед танд тулгардаг нэг том асуудал нь плетка болон зуухаа хэрхэн цэвэрлэж, өнгө оруулах явдал болов уу. Тиймээс ч бид танд түлэгдэж, зэвэрсэн плеткаг яг л шинэ мэт гялалзуулах аргыг зааж өгье!

Зуухыг арчлах энгийн аргуудаас хуваалцъя.

  1. Хоол хийх бүртээ дараа нь цэвэр алчуураар арчих
  2. Цэвэрлэхээсээ өмнө зуухаа 120 хэмд халаах
  3. Доторх бүх эд ангийг салгаж, тус бүрд нь цэвэрлэж байх
  4. Зуухны ширмийг хатуу зүйлээр хусаж огт болохгүй
  5. Зууханд хоол хийсний дараа хаалгыг нь онгорхой орхиж, үнэрийг нь гаргаарай.

1. Эхлээд та зуухан дахь бүх зүйлийг гаргаж тавиарай. 1/2 аяга содаг бага зэрэг устай хольж, өтгөн зуурмаг болгоод толботой, түлэгдсэн хэсэгт түрхэж, 1 өдрийн турш хонуулаарай. Ингээд гартаа бээлий өмсөж толбыг арчаад авна. Хэрэв толбо бүрэн арилахгүй бол, цагаан цуу болон усыг ижил хэмжээтэй хольж шүршигчтэй саванд хийгээд асуудалтай хэсэг рүү цацаж, хэсэг байлгасны дараа арчаад аваарай.

2. Тус арга нь бохир зуухыг маш түргэн хугацаанд цэмцгэр болгоход тус болдог. Тал аяга усанд нимбэгний хүчил болон хүнсний сода хийж өтгөн зуурмаг болгоно. Грилл болон зуухны бохир хэсгүүдэд үүнийгээ жигд түрхээд 350 хэмд зуухаа халаагаарай. Ингээд ойролцоогоор 40 орчим минут байлгасны дараа зуухаа унтраагаад хаалгыг нь нээж 1 цаг орчим болгож бүрэн хөрсний дараа спонжоор арчаад аваарай.

3. Бохир зуухыг түргэн хугацаанд өнгө оруулж, гялалзуулъя гэвэл аяга угаагч шингэнийг зууханд дусааж сайтар сойтогдоод 250 хэмд 15-30 минут халааж, цэвэр алчуураар арчиж авна. Зуухныхаа шилийг ч мөн арчихаа мартав аа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!