Энэ их утаан дунд уушгиа эрүүл байлгах энгийн аргыг сураад аваарай!

Гадаа хүйтрэх тусам утаа нэмэгдэж, бидэнд уушгиа хамгаалахын тулд өөрсдөө арга хайхаас өөр зам үлдсэнгүй. Харин хэрхэн уушгиа хамгаалах тухай мэдлэг хомс, утааны маск зүүхээс хэтрэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ уушгиа цэвэрлэж, утаанаас хамгаалах аргуудыг танилцуулж байна. Хүн бүрт энэ мэдээлэл хүрч, энэ аймшигт утаанаас сэргийлж чаддаг бол хэчнээн сайхан бэ?

Утааны маскыг тогтмол зүүх

Зарим хүмүүс маань утаа хүүхдэд л хортой, залуу хүмүүст хал багатай хэмээн ташаа ойлголттой явдаг. Үнэн хэрэгтээ бохир агаар таны уушгинд ч мөн адил хүрч, бага багаар хордуулж байгаа. Үүний үр дүнд уушигны ямар нэгэн үрэвсэлтэй бүр цаашлаад хавдартай болж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тиймээс би зүгээр гэж бодолгүй, гэрээс гарах бүртээ шүүлтүүр сайтай, чанартай маск авч зүүж байгаарай. Шүүлтүүрийг нь тогтмол сольж, цэвэрлэж байхаа мартаж болохгүй юм.

Агаар цэвэршүүлэгч хэрэглэх

Та гадуур явахдаа маск зүүж өөрийгөө хамгаалж байгаа бол гэртээ агаар цэвэршүүлэгч авч тавин, гэрийнхээ агаарыг цэвэрлэж байх шаардлагатай. Энэ нь таны амьсгалах агаарыг цэвэрлэж, ямар нэгэн вирус, нян, бактер зэргийг гэртээ хуримтлуулахаас сэргийлнэ. Ялангуяа хүүхэдтэй айл бүр үүнийг заавал авч тавих хэрэгтэй. Мөн л чанар сайтайг сонгохыг зөвлөе.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Эрүүл амьдралын нууц хөдөлгөөн гэдэг шүү дээ. Та уушгиа өвчлүүлэхгүйн тулд тогтмол хөдөлгөөн хийж занших хэрэгтэй. Энэ нь зөвхөн таны биеийн хэлбэрийг засаад зогсохгүй уушгины хэлбэрийг ч засах юм. Хэрэв та ямар нэгэн фитнест явдаггүй бол ядаж гэртээ амьсгалын дасгал хийж заншаарай.

Гүнзгий амьсгаа авах

Уушгиа дүүртэл гүнзгий амьсгаа авч, тайван амьсгалаарай. Энэ нь таны уушигны үйл ажиллагаанд тун ч их тустай шүү.

Уушги цэвэрлэх жор

Орц:

  • 1 кг сонгино
  • 1 л ус
  • 400 гр бор сахар
  • 2 цайны халбага куркума
  • Арилгасан жижгэвтэр цагаан гаа

Бэлтгэх заавар:

Бор сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган 4 хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, куркума нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрсөнийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.

• Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ 2 халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө 2 халбага идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!