Шинэ жилээр хэтрүүлж идээд, нэмэгдсэн жингээ харж гутарч сууна уу? Тэгвэл энэ дэглэмээр ердөө 6 хоног хооллоорой!

Баярын өдрүүдээр хүн бүхэн л хүссэнээрээ идэж, ёстой л цадах шиг болдог. Харин маргааш өглөө нь жин дээр зогсоод нэмэгдсэн тоог харж, унжсан гэдсээ бариад гутарч суух бүсгүйчүүд олон байдаг. Тэгвэл баярын дараах жин нэмэлтээ хэрхэн бууруулж, буцаад хэвийн жиндээ очих вэ? Энэ нь таны бодож байгаагаас ч хялбар юм. Ердөө л доорх дэглэмийн дагуу хооллож байхад хангалттай юм.

Дэглэм:

  • 8 цагт: аяга цай эсвэл сахаргүй кофе
  • 10 цагт: тослоггүй бяслаг (cottage cheese)
  • 12 цагт: 200 гр жигнэсэн мах
  • 14 цагт: 1 ширхэг чанасан өндөг
  • 16 цагт: 1 стакан луувангийн шүүс
  • 18 цагт: 1 ширхэг алим
  • 20 цагт: 1 аяга тараг

Яг энэхүү дэглэмээр 6 өдөр хооллоорой. Тус дэглэмийг баримтлах хугацаандаа ус их уух бөгөөд хажуугаар нь чихэргүй кофе, цай зэргийг ууж болно. Та 2 цаг тутам ямар нэгэн зүйл идэж байгаа учир өлсөх мэдрэмж бага төрнө. Магадгүй эхний өдрөө бага зэрэг хэцүү байж мэдэх ч, дараагийн өдрөөс бие тань дасал болж, бие хөнгөрч сайхан байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!