Зурагдсан шилээ хаях гэж бүү яар! Энэ аргуудыг туршаад үзээрэй

Шил зүүдэггүй хүмүүс тун цөөн байдаг. Заавал харааны гэлтгүй өвөл зун нүдээ нар салхинаас хамгаалах зорилгоор нүдний шилийг тогтмол зүүдэг шүү дээ. Гэвч нүдний шил зурагдаж, харагдах байдлыг сааруулж, үзэмжинд ч мөн нөлөөлдөг. Тэгвэл бид та бүхэндээ зурагдсан шилийг хэрхэн шинэ мэт болгох аргыг зааж өгье!

Зурагдаж халтардсан шилэн дээр мебедь өнгөлөгч цацлага цацаж хурууныхаа өндгөөр тарааж түрхээрэй. Дараа нь элгэн алчуураар арчиж авахад зураас бүдгэрч шинэ мэт л гялалзах болно.

2. 1:1 хэмжээтэй ус болон хүнсний содаг хольж, шилний линзээ хурууны өндгөөр үрж, сайтар тарааж өгөөрэй. Дараа нь урсгал усанд угааж, хаттал нь арчих хэрэгтэй.

3. Шил зурагдахад шүдний ОО- ч мөн сайн үйлчилгээг үзүүлдэг. Шилэн дээрээ ОО түрхэж сайтар тараасны дараа алчуураар арчиж аваарай.

4. Машины салон өнгөлөгч бодисын тусламжтай та гүн зурагдаж, халтардсан нүдний шилийг хормын төдийд гялалзсан цэвэрхэн болгож чадна. Салон цэвэрлэгчийг шилэнд түрхэж, элгэн алчуураар арчиж аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!