Эмэгтэй хүн бүрт кокосын тос зайлшгүй байх ёстой. Учир нь…
Хэрвээ та эмэгтэй хүн бол, сайхан харагдахыг хүсдэг бол заавал кокосын тос авах ёстой. Энэ нь таныг үзэсгэлэн төгс, эрүүл төрхтэй харагдахад тусална. Үүнээс гадна эрүүл мэндэд ч тустай гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Ингээд хамтдаа кокосын тос нь чухам ямар шидтэй болохыг мэдэж авцгаая.
Уруул чийгшүүлнэ
Уруул хагарч, гэмтэх зэрэгт кокосын тосыг хэрэглэж болно. Та заавал урууландаа зориулж бальзам худалдан авах шаардлагагүй юм.
Үсийг эмчилж, намирсан болгоно
Үс сайхан бол зүс сайхан гэдэг үнэхээр үнэн үг шүү. Харин үсээ гоё сайхан болгоход танд ердөө кокосын тос байхад хангалттай юм. Үсээ угаасны дараа кокосын тосоор иллэг хийж, 10-20 минут болсны дараа бүлээн усаар зайлаарай. Үс угаах бүртээ энэ аргыг хэрэглэснээр хэдхэн угаалтын дараа таны үс намирсан, торгомсог болно.
Биеийн скраб болгон ашиглаж болно
Биеийн арьсаа торгомсог зөөлөн болгохын тулд нэг халбага кокосын тосыг нэг халбага кофений үртэй хольж, үүгээрээ биеэ үрээрэй.
Хуурах, шарахдаа кокосын тосыг ашигла
Хэрвээ та өөрийн эрүүл мэнддээ анхаардаг бол ямар нэгэн зүйл хуурч шарахдаа кокосын тосыг ашиглаж байгаарай. Энэ нь өндөр температурт ууршдаг тул ямар нэгэн хорт бодис ялгаруулахгүй.
Хөхүүл ээжийн хөхний хагаралтыг эмчилнэ
Хүүхэд төрсний дараа хөхний толгой хагарч зовоодог шүү дээ. Энэ үед та багахан кокосын тосыг хөхнийхөө эргэн тойронд түрхээрэй.
Арьсыг чийгшүүлнэ
Хуурай арьстай хүн бүр кокосын тос байх зайлшгүй шаардлагатай. Учир нь кокосын тос таны арьсанд хэрэгтэй байгаа чийгшлийг хангалттай өгч, тослогийн хэмжээг тааруулна.