Хүүхдийнхээ өмнө хэзээ ч хэлж болохгүй 8 үг

Эх хүн үргэлж хүүхдийнхээ үлгэр дуурайлал болсон хүн нь байдаг. Тэд таны хэлсэн, хийсэн бүхнийг өөртөө тусган авч, дуурайдаг. Иймд бид танд хүүхдийнхээ өмнө хэлж болохгүй үгсийг дуулгахаар бэлтгэлээ.

1. Амаа тат

Хэдийгээр та маш их бухимдсан байж болох ч, балчир үрийнхээ өмнө энэ үгийг битгий хэлээрэй. Харин түүний оронд өөрийгөө тайвшруулан, түүнийг чимээгүй байхыг эелдгээр гуйх нь зөв.

2. Намайг ганцааранг минь орхи

Хэрэв та маш их стресстэж, хүүхдүүд тань шуугилдаад тэвчихийн аргагүй болж байсан ч тэвчээрийн хугацаагаа 2 минут л сунгачих. Энэ зуур өөрийгөө тайвшруулан ” Хүүхдүүдээ ээж нь бага зэрэг ядраад байна. Тэгэхээр хэдүүлээ маргааш ярилцъя, хамт тоглоё” гэж хэлээрэй.

3. Би үнэхээр тарган юмаа

Ээжүүд л хүүхдийнхээ өмнө өөрийгөө гоочилж, тарган байна, үрчлээ суусан байна гэдэг. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бууруулж, өөрийгөө голоход хүргэдэг. Харин түүний оронд дараагийн удаа “Ээж нь хоолоо бага зэрэг ихдүүлчиж, тиймээс хоолоо шингээнгээ гадуур алхая” гэхчлэн хэлж байгаарай.

4. Битгий уйлаад бай

Хүүхэд уйлж л байдаг. Энэ нь харин ч хэвийн зүйл шүү ээжүүдээ. Хүүхэд огт уйлдаггүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байна гэдэг л харин асуудал юм. Тиймээс хүүхдэдээ тайвширч, гомдол бухимдлаа тайлахад нь битгий санаа зовоорой.

5. Танай эцэг шиг заяагүй, муу хүн алга

Хүүхдийнхээ дэргэд хэзээ ч битгий төрсөн эцгийг нь муу хэлээрэй. Эхнэр нөхрийн харилцаа, хэрүүлд хүүхдийг оруулах шиг буруу зүйл үгүй. Иймд хэрүүл маргаан, муу үгнээс хүүхдээ хол байлгах нь зөв.

6. Чи үргэлж …. эсвэл Чи хэзээ ч …

Иймэрхүү сайн муугийн туйл үгсийг хүүхдэдээ хэлж сэтгэлийг нь мохоох, эсвэл хэт хөөрөгдөн дэвэргэх хэрэггүй. Түүний оронд болохгүй, чадахгүй байгаа зүйлийг нь “Миний охин дахиад жаахан л хичээл зүтгэл гаргасан бол сайн байлаа, гэхдээ муу байгаагүй шүү” гэхчлэн хэлж байгаарай.

7. Чи ерөөсөө ч хийж чадахгүй байна, Алив би хийе

Та үргэлж хүүхдийнхээ өмнүүр орж бүхнийг хийгээд байхгүй тул, хэцүү байсан ч хүүхдээ чадан чадтал нь өөрөөр нь хийлгэхийг хичээгээрэй. Хийх арга барилыг нь зааж өгөн хүлээцтэй, тэвчээртэй байвал хүүхэд тань бага багаар биеэ дааж, өөрөө бүхнийг хийдэг болно.

8. Энэ хүүхэд надад таалагдахгүй байна. Тэрэнтэй битгий найзла

Хүүхдийнхээ орон зайг үргэлж хүндэлж байгаарай. Түүний найзуудыг өмнөөс нь сонгох нь хүүхдэд таатай санагдахгүй. Тиймээс та хүүхдэдээ жинхэнэ найз ямар байдгийг хэлж, хэрэв нөхөрлөж байгаа хүн нь тийм биш бол дотно найзлаад хэрэггүй болохыг хэлж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!