Ханиаданд эм уугаад байвал ханиадны вирус эмэнд тэсвэртэй болж, эдгэрдэггүй. Тиймээс би бага байхаасаа үүнийг ууж, ханиадаас сэргийлж, ханиадыг ялж ирсэн!

Ханиад, томууг эмчлэх эмийн бус үр дүнтэй арга хайж байна уу? Тэгвэл таны энэ хүсэлд яг тохирох сармистай шөлний уламжлалт нууц жорыг танилцуулья. Энэ шөлийг хийхэд ягаан сонгино, сармис орно. Ханиадад сайн гэх янз бүрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг мартаж, энэ байгалийн аргыг ашиглан асуудлаа шийдээд үзээрэй, таны байнгын сонголт болох болно.

Та мэдэхгүй байж болох ч вирусууд эмэнд илүү тэсвэртэй болж байдаг. Тийм болохоор л бидэнд эм уусны дараа бөөлжих, толгой өвдөх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Эдгээрт өртөхгүй, вирусыг нам дарах шөлний гол орц болох сармис нь вирусын мутацийн өөрчлөлттэй тэмцэх чадвартай байдаг.

Сармисны энэ чадвар нь түүнд агуулагдах аллицин (allicin) хэмээх идэвхитэй найрлагатай холбоотой. Аллицин нь хоол хүнсээр дамжин хүний биед нэвтэрч өвчин үүсгэдэг бактерийг устгаж, энэ төрлийн бактераар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд ашигладаг ердийн антибиотикоос 100 дахин хүчтэй аж.

Сармисны шөл

Үнэн хэрэгтээ сармис нь байгалийн гаралтай хамгийн ашигтай эмчилгээний нэг юм!. Тиймээс та салатанд хийж, оливийн тостой хольж эсвэл талхан дээр тавьж идэж байгаарай. Сармис нь хүний биеийн эрүүл мэндийг дээшлүүлж, янз бүрийн өвчин эмгэгээс сэргийлдэг.

Орц:

  • 20 хумс сармис, хальсалсан
  • 1 цайны халбага масло
  • 1 цайны халбага оливийн тос
  • 1 том сонгино, хальсалсан
  • 3 аяга тахианы шинэхэн шөл
  • 2 зүсэм талх, захгүй
  • 3 халбага цөцгийн тос

Бэлтгэх арга: 

Шарах шүүгээгээ урьдчилж халаана (180 хэм). Цэвэрлэсэн сармиснууданхаа дээд, доод хэсгийг хэрчиж аваад тугалган цаасан дээр тараана. Бага зэргийн масло асгаад сармисаа 30 минут хуурна. Сармисаа шарах шүүгээнээсээ гаргаад хөргөнө. Энэ зуур шөл хийх савандаа оливийн тосоо хийгээд халаана. Үүндээ сонгиноо хийгээд 10 минут хуурна.

Дээр нь сармис болон тахианы шөлөө хийнэ. Ингээд буцалсных нь дараа ширмээ унтрааж талхаа хийнэ. Халуун гал дээр нь 5 минут байлгаад сайтар хутгаад цөцгийн тосоо нэмж өгнө. Ингээд ууж болно. Та өөрийн дураар давс, перец нэмж амтлах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!