Гэрэл сүүдрийг зөв тавьж чадвал, нүүрнийхээ хэлбэрийг хүссэнээрээ өөрчилж чадна!

Нүүр будалтын хичээлүүд, болон бичлэгийг хараад байхад том хацартай булцгар охид шөвийсөн нүүртэй болчихдог. Харин бид өөрсдөө тэдний дуурайгаад будах гэхээр яг л хэвэндээ, бүр халтайсан нүүртэй ч болчих тал бий. Энэ нь мэдээж нүүрээ буруу будсантай холбоотой.

1. Ихэнх охид нүүр будах дараалал болон сууриа хэрхэн зөв тавихыг сайн мэддэг. Харин нүүрнийхээ хэлбэрийг л хэрхэн зөв гаргах тал дээр л эргэлзээд байдаг. Хэрвээ та булцгар хацартай бол хацар дээрээ сүүдэр тавина. Энэ мэтчилэн нуухыг хүссэн, бага харагдуулахыг хүссэн газрууддаа л сүүдэр тавина хэмээн ойлгох хэрэгтэй. Харин эсрэгээрээ таны царайны гол хэсгүүд буюу, хүмүүсийн хараанд өртдөг хэсгүүдэд гэрэл тавьж өгснөөр, царай улам гэрэлтсэн харагдана.

2. Гэрлийг заавал тусгай багс гэлтгүй, хурууныхаа өндгөөр ч тавьсан болдог. Эсвэл танд байгаа пудрын багс, спонж ч байсан болно. Гэвч тосон гэрлийг спонжоор, хуурайг багсаар түрхэх нь илүү тохиромжтой. Ингэхдээ нэг газраа ихээр шавах бус, хөнгөхөн түрхэхэд хангалттай.

3. Мэдээж хамгийн чухал нь та өөрийнхөө царайны хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Царайны төрх тодорхойлсон тестүүд байдаг ч, та захын гоо сайхны дэлгүүрийн худалдагч бүсгүйгээс асуухад л хэлээд өгнө. Царайны хэлбэрээ тодорхойлсон бол гэрэл сүүдрээ хэрхэн тавихдаа анхаараарай.

4. Хэрэв таны арьс нүхжилт ихтэй бол суурь крем түрхэхээс өмнө пример түрхэх хэрэгтэй. Ингэснээр крем арьсны нүхрүү шигдэж орохоос сэргийлж, нүүрийг гялгар болгож өгдөг. Мөн будагны тогтоцыг ч сайжруулдаг. Ингээд кремээ нүүрэндээ жигд нимгэн түрхэж өгөөрэй. Ингээд жижгэвтэр хэмжээтэй багс авч, хацрын төвгөр ясан дээр хөнгөхөн сүүдэр тавьж өгнө. Дараа нь хамрын хоёр талаар хөнгөхөөн түрхэж, сайтар тараана. Хэрэв хамрын нүх сартгар, том бол нүхийг багасгаж харагдуулах үүднээс хоёр талаар нь ч мөн сүүдэр тавина.

5. Ингээд сүүдрээ тавьсны дараа хамгийн сүүлд гэрэл тавьж өгөөрэй. Нүүрний Т хэлбэр болон зовхины доор хэсэгт хөнгөхөн гэрэл тавьж өгөөрэй. Бронз өнгө эсвэл гялтгар, ягаан туяатай байсан ч болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!