Улайсан нүдийг хормын дотор хэвийн болгох арга. Одооноос танд нүдний дусаагуур хэрэггүй боллоо!

Компьютер, гар утас зэргийг удаан хэрэглэсний дараа эсвэл нойргүй хоносны маргааш нүд улайж, тун ч эвгүй харагддаг. Энэ үед тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Миний хувьд оройн цагаар их сууж ажил хийдэг учир нүд улайх маш түгээмэл тохиолддог. Харин би доорх аргаар асуудлаа шийддэг шүү. Та ч бас туршаад үзээрэй.

Хүйтэн усаар нүүрээ угааж, нүдээ цэвэрлэх

Хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол нүүрээ хүйтэн усаар угааж, нүдээ өрөөний температур дахь усаар зайлж угаах юм. Ингэснээр нүдний улайлт багасч, та асуудлаасаа салж чадна.

Нүдэн дээрээ хүйтэн жин тавих

200 мл буцалсан усанд 1 халбага алтан товч цэцгийг хийж найруулаарай. Нэг цагийн дараа үүнийгээ мөсний саванд хийж хөлдөөнө. Хөлдөөсөн мөсөөрөө нүдэн дээрээ жин тавьж, хаванг буулгаж, улааныг арилгаж болох юм.

Хэрэглэсэн цайны ханд

Хэрэглэсэн цайны хандыг нүдний хөхрөлт арилгах, ядаргаа тайлах, улайлт арилгах зэргээр ажиглаж болдог. Та цайны хандаа нүдэн дээрээ тавьж, 4-5 минут тайван амраарай. Тун удалгүй таны нүдний улайлт арилж, ядаргаа нь тайлагдсан байх болно.

Өргөст хэмх

Шинэхэн өргөст хэмхийг нимгэн зүсч, нүдэн дээрээ тавиарай. 5-10 минут тайван хэвтэж амрах хэрэгтэй. Ингэснээр таны асуудал шийдэгдэж, нүдний ядаргаа тайлагдах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!