Тест: Үхэл амьдралын зааг дээр та ямар шийдвэр гаргах вэ?

Та дараах тестыг ашиглаж, үхэл амьдралын зааг дээр ямар шийдвэр гаргах байснаа шалгаарай. Таны сонгосон шийдвэр таныг аврах уу эсвэл үхэл рүү түлхэх үү?

Халуун цөлд төөрвөл: Та юу хийх байсан бэ?

1. Өдрийн турш алхах

2. Шөнийн турш алхах

3. Элсэнд том нүх гаргаад, дотор нь орох

Нурангид дарагдвал: Та юу хийх байсан вэ?

1. Тайвшраад, толгойгоо цамцаараа халхална

2. Гал асаана

3. Аль болох түргэн хөдлөхийг хичээнэ.

Аварга загасны дайралтанд өртвөл: Та юу хийх байсан бэ?

1. Эргэж хараад аль чадахаараа түргэн сэлэхийг хичээнэ

2. Дээр нь мордоод бултана

3. Хэрэв ойртоод ирвэл, нүд рүү нь хатгана

Бух дайрвал: Та юу хийх байсан бэ?

1. Зугтана

2. Доошоо хэвтээд, бухыг өнгөрөөнө

3. Малгайгаа шидээд, өөр зүг рүү төөрүүлнэ

Хуй салхинд өртвөл: Та юу хийх байсан бэ?

1. Уул руу авирна

2. Нүхэнд нуугдана

3. Чадах чинээгээрээ хурдан гүйнэ

Зөгий дайрвал: Та юу хийх байсан бэ?

1. Агуйд нуугдана

2. Усанд шумбана

3. Шавжны цацлага цацна

Лифт доошоо унавал: Та юу хийх байсан бэ?

1. Үсэрнэ

2. Шалан доор хэвтэнэ

3. Бариулаас бариад хананд биеэ наана

Мөсөнд цөмөрвөл: Та юу хийх байсан бэ?

1. Дээшээ гарахыг аль болох хичээнэ

2. Эргэн тойрны мөсийг хагалж, эрэг рүү сэлнэ

3. Бүх хувцсаа тайлна

Зөв хариулт:

  1. Хэрвээ та элсэн цөлд төөрвөл – Шөнөөр явах хэрэгтэй. Учир нь энэ үед фаренгейтийн 120-60 хэм байдаг. Тиймээс энэ үед шингэний дутагдалд орох, цус харвах эрсдэл буурна.
  2. Хэрвээ та нурангид дарагдвад – Цамцаа тайлж, толгой болон нүүрээ хамгаалах хэрэгтэй. Ингэснээр нүд болон ам руу тоос орохоос хамгаална.
  3. Хэрвээ та аварга загасны дайралтанд өртвөл – Эргэж хараад сэлж болохгүй. Ингэснээр загас таныг яг л идэш мэт харна. Иймд аль болох анхаарлыг нь татахгүйг хичээж, ойртоод ирвэл нүдийг нь хатга. Энэ хэсгүүд эмзэг байдаг.
  4. Хэрвээ таны руу бух дайрвал: Огт хөдлөх хэрэггүй. Хэрэв ойртоод ирвэл гутал малгай эсвэл гутлаа шид. Бух түүн рүү дайрах болно.
  5. Хэрвээ хуй салхинд туугдвал – Агуй эсвэл томоохон нүхрүү орохыг хичээ. Мөн хувцсаараа толгой нүүрээ халхлаарай.
  6. Хэрвээ зөгий дайрвал – Харанхуй газар нуугдаарай. Учир нь зөгий харанхуйд сайн харж чаддаггүй.
  7. Хэрвээ лифт унавал – Шалан дээр хэвтээрэй. Ингэснээр бэртэх магадлал буурдаг
  8. Хэрвээ мөсөнд цөмөрвөл – Аль болох уснаас гарахыг хичээ. Хүнд хувцсаа тайлж, бат бөх мөс олж зуураарай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!