Хэдэн цагт ус уувал хамгийн тохиромжтой байдаг вэ?

Бид ус уух нь бидний биед хамгийн тустай гэдгийг мэдэх боловч чухам хэд хэдэн цагт хэр их хэмжээтэйг уухаа төдийлөн мэддэггүй шүү дээ. Хэрэв та өдөрт зөв тогтсон цагаар усаа ууж хэвшвэл энэ нь жинхэнэ утгаараа таны биед эерэг нөлөө үзүүлж, эрүүлжүүлэх юм. Тиймээс хэд хэдэн цагт уух вэ гэдэг нь хамгийн чухал аж. Ингээд хамтдаа усыг хэд хэдэн цагт уух ёстойг мэдэж авцгаая.

Өглөөний 8 цагт

Өглөө сэрсэн даруйдаа 1-2 стакан ус уугаарай. Энэ нь таны биеийг өглөөний цайнд бэлтгэж, өмнөх оройн идсэн хоолыг гадагшлуулахад давхар туслана. Тиймээс ямар ч завгүй байлаа гэсэн гэрээсээ гарахаас өмнө заавал ус уух ёстой. Энэ нь таныг өдрийг эрч хүчтэй, эрүүл өнгөрүүлэхэд туслах юм.

Үдийн 11 цагт

Үдийн 11 цагт ус уухаа мартаж болохгүй. Энэ нь таныг өдрийн хоолны цагаар хэт их хоол идэхээс сэргийлэх төдийгүй биеийн дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдахад туслах аж. Мөн та өдөрт 1.5 литр ус уух хэрэгтэй.

Өдрийн 13 цагт

Зарим хүмүүс хоол идэж байхдаа ус уух нь хоол боловсруулах системийг доголдуулдаг хэмээдэг. Гэвч энэ нь эсрэгээр үйлчлэх нь бий. Ялангуяа өдрийн хоол идэж байхдаа 1 стакан ус уугаарай. Энэ нь харин ч хоол боловсруулалтанд тусална шүү.

Үдээс хойш 16 цагт

Өдрийн хоолноос орой хоол хүртэл багагүй хугацаа байдаг шүү дээ. Энэ хугацаанд өлсөж, ямар нэгэн зүйл нэмж идэхгүйн тулд 16 цагт ус уух хэрэгтэй юм.

Оройн 20 цагт

Оройн хоолноос өмнө 1 стакан ус уух хэрэгтэй. Энэ нь таныг хоолоо хэтрүүлж идэхээс сэргийлж, биеийг хөнгөн шингэн, эрч хүчтэй, гоолиг байхад хамгийн том тусыг хүргэх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!