Би энэхүү шидэт “маск”-ний ачаар ганцхан удаагийн угаалтаар үсний салаагаа бүрэн эмчилсэн!

Энэ удаагийн нийтлэлээр урт үстэй бүсгүйчүүдэд тун хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Жирийн нэг тэжээлийн тос түрхээд та үс салаалахаас сэргийлж чадахгүй. Харин доорх бүтээгдэхүүнүүүдээр үсээ арчилвал та дахин үс гэмтэх бэрхшээлтэй хэзээ ч тулгарахгүй юм.

1. Самрын маск

Орц:

  • 20 гр самар
  • 1 цайны халбага оливийн тос

Бэлдэх арга: Самраа нухаж, оливын тостой холино.

Бэлдсэн маскаа үсэндээ түрхсэний дараа 20-30 минут байлгасны дараа усаар зайлж угаана.

2. Зөгийн бал, өндөгтэй маск

Орц:

  • 1 өндөгний шар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага оливын тос

Бэлтгэх арга: Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ.

Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.

Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.

Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно.

30 минутын дараа бүлээн усаар угаана.

3. Ногоон маскаар эмчлэх нь:

Орц:

  • 25 гр Энэтхэг хенна будаг
  • 1 цайны халбага оливын тос

Бэлтгэх арга:

Хена будгийг буцалж буй усанд 1:3 харьцаатайгаар хийж буцалгаад, оливын тосыг нэмнэ.

15 минут сайтар хандалсны дараа хэрэглэхэд бэлэн болно.

Маскийг үсэндээ түрхэж, 30 минут болсны дараа савандахгүйгээр угаана.

4. Тарагтай маск

Орц:

  • 100 мл тараг
  • 1 өндөгний шар
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Таргандаа өндөгний шар, нимбэгний шүүсийг хийгээд сайтар хутгана.

Маскыг үсэндээ түрхэж, алчуураар битүү боон, 30-40 минутын дараа савандаж угаана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!