Мөнхийн гоо үзэсгэлэн, мөнхийн эрүүл мэндийг ердөө энэ танд бэлэглэнэ!

Та ч бас үзэсгэлэн гоо дээрээс нь үүрд эрүүл саруул байхыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл хэрхэн эрүүл бие, энгүй гоо үзэсгэлэнг өөртөө цогцлоох вэ? Зарим хүмүүс үүнийг боломжгүй хэмээн үзэж болох юм. Гэвч нь боломжтой, бүр таниас огт их юм хүсэхгүй. Чухам таныг үзэсгэлэнтэй, эрүүл байлгах тэр зүйл юу гээч?

Тэр бол дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх юм. Спортод нэгэнт дурласан хүн өвчин зовлонгоос хол байх төдийгүй мөнхийн залуу харагдаж чаддаг. Та бүхэн үүний жишээ болсон олон хүмүүсийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Тиймдээ ч алдарт “Victoria’s secret”-ийн халуухан загвар өмсөгчид бүгд л төрөл бүрийн спортоор хичээллэдэг. Үүний үр дүнд сайхан биеийн галбираа авч үлдэн, үзэсгэлэнт төрхөө тодотгодог. Харин чухам ямар спортоор хичээллэвэл тохиромжтой вэ?

Усанд сэлэлт

Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхитэй үйл ажиллагаа юм. Хүний бие байнга босоо байдалтай байдаг нь нурууны ясанд маш их ачаалал өгдөг.

Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг. Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг.

Теннис

Теннис тоглох нь таны тархийг ажиллуулаад зогсохгүй биеийн бүхий л хэсгийг хөдөлгөж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Сайн хөдөлгөөнтэй байхад та төрөл бүрийн өвчнөөс айх аюулгүй болох төдийгүй илүүдэл жингээс холдож, мөнхийн гоо үзэсгэлэнтэй байж чадна. Мөн теннис тоглоход их хөлөрнө. Харин хөлс нь таны биеийг чийгшүүлж, арьсыг зөөлрүүлэх бөгөөд үрчлээсээс сэргийлнэ.

Бүжиг

Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бусад биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй ижил үр дүнтэй. Тухайлбал, гүйлт, аеробикийн нэгэн адил бүжиг нь эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж, булчингийн өвдөлтөөс сэргийлдэг.

Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг шигээ тархинд ч бас сайн нөлөөтэй. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Ялангуяа унших, ухаан сорьсон тоглоомонд чадвар дээшлүүлдэг. Судалгаагаар бүжиг сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 76 хувиар бууруулдаг гэжээ. Дашрамд сонирхуулахад, оюун ухаан сэргээхэд бүжгээс гадна дугуй унах, алхах, гэрийн ажил ч бас сайнаар нөлөөлдөг аж.

Иог

Иогоор хичээллэснээр бодисын солилцоо сайжирч тэнцвэрждэг тул, илүүдэл жинтэй хүний жин буурна, туранхай хүн мах сууж өгдөг. Харин энэхүү өөрчлөлт нь аажмаар явагддаг боловч, үр дүн нь удаан хадгалагддаг гэдгээрээ онцлог юм.

Мөн энэ нь таны сэтгэл гутрал, стрессээс гарахад тусална. Та ч бас стресс бухимдал нь хүний биед хэчнээн хор хөнөөл учруулдаг гэдгийг мэдэх биз ээ. Иог нь биеийн бүхий л булчинг сунгаж, хөдөлгөхөд гол чиглэл нь оршино.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!