Анхаараарай бүсгүйчүүдээ! Эрчүүд ийм хувцаслалтыг үнэн голоосоо үзэн яддаг!

Эмэгтэй хүнийг хүчирхэг, төгс болгодог “хувцаслалтыг” магтан дуулахгүй байхын аргагүй. Харин эрчүүдэд бүсгүйчүүдийн зарим хувцаслалтууд огт таалагддаггүй бөгөөд хувцсаа солиосой гэж бүр хүсдэг байна. Тэгвэл чухам ямар хувцаслалтууд эрчүүдийн бухимдлыг төрүүлж, сэтгэлд нь нийцдэггүй болохыг хамтдаа олж мэдэцгээе.

1. Эрээн, хээтэй өмд

Эрчүүд бүсгүйчүүдийн өмссөн өмдийг төдийлөн анзаарч хардаггүй. Гэхдээ хэт содон, өвөрмөц загвартай, хээтэй өмдийг анзааралгүй өнгөрөөж чаддаггүй байна. Энэ нь тэднийг нүдэнд шууд тусч, онцгүй сэтгэгдэл төрүүлдэг аж. Мөн эрээн, хээтэй өмд нь бүсгүй таныг мэдрэмжгүй, бас бага зэрэг махлаг харагдуулж мэднэ гэдгийг бүү мартаарай.

2. Сул цамц болон том футволк

Нэвсгэр, сул загварын хувцас өмссөн бүсгүйг хараад эрчүүдийн толгойд хамгийн түрүүнд “Энэ чинь юу өмсчихөө вэ?” гэх бодол зурсхийн орж ирдэг байна. Ялангуяа нэвсгэр том футволкийг даашинз болгон өмсөж, доогуур нь юу ч өмсөөгүй тохиолдолд, эрчүүдийн гайхшрал төрж, таныг үнэлэх үнэлэмж нь буурч мэднэ.

3. Шортон дотуур трико өмсөх

Шорт бол мэдээж зуны улиралд зориулсан хувцас. Харин үүн дотуур трико өмсөхийг эрчүүд яагаад ч ойлгодоггүй гэнэ. Халуунаас зугтаж, сэрүүцэхийн тулд шорт өмссөн хэрнээ, дотуур нь трико өмсөх нь эрчүүдийн толгойг эргүүлж орхидог байна.

4. Барби ягаан хувцас

Өөрийгөө яг л барби мэт мэдэрч, дан ягаан өнгөөр гоёх нь тийм ч зөв сонголт биш юм. Учир нь эрчүүд өөрийгөө бүхэлд нь ягаан өнгөөр чимэглэсэн бүсгүйг хараад хэт эрх, маягтай гэж боддог аж.

5. Хэт гялалзсан хувцас

Яг л шинэ жилийн үдэшлэгт явах гэж байгаа мэт хэт гялалзсан, чимэглэл ихтэй хувцаснаас татгалзаарай. Энэ нь таныг хуучинсаг, мэдрэмжгүй болгож харагдуулах сул талтай байдаг. Эрчүүдэд ч мөн тус хувцаслалт таалагддаггүй байна.

6. Хэт их хуниас, нугалаастай хувцас

Хэдийгээр та нугалаас ихтэй хувцсанд дуртай байлаа ч, болзоондоо өмсөж очихоос татгалзаарай. Учир нь эрчүүдэд тус төрлийн хувцаслалт нь хэт сүр ихтэй санагддаг гэнэ.

7. Хэт чөлөөт хуцваслалт

Өөрсдийгөө хэт чөлөөтэй байгаа хэмээн бодож, уранхай жинс, нэвсгэр хүрмээр гоёх охид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Харин энэ нь таны хайртай залууд төдийлөн таалагдахгүй болов уу? Учир нь эрчүүд бүсгүйчүүдийг эмэгтэйлэг төрхтэй, даруухан хувцаслахад дуртай байдаг аж.

8. Богино банзал

Богино банзлыг бүсгүйчүүд халуухан харагддаг гэж боддог ч гэлээ, энэ нь таны үнэлэмжийг унагаж мэднэ. Та богино банзал өмссөнөөр, эрчүүдийн нүдэнд эрээ цээргүй, энгэр султай нэгэн мэт харагдах сөрөг талтай.

9. Бойтог

Сүүлийн үед охид бүсгүйчүүд бойтгийг өвөл, хавар, намар гэлтгүй байнга өмсөх болсон. Харин энэ нь эрчүүдэд огтхон ч таалагддаггүй байна. Мөн тус гутал нь таны хөлийг богино, эв хавгүй харагдуулдаг аж.

10. Өвдөг давсан урттай, өсгийтэй гутал

Тус төрлийн гутлыг өмссөнөөр, хөл урт, халуухан харагдана гэж бодох хэрэггүй. Харин ч эсрэгээрээ энэ нь цэнгээний газрын тайчигч эмэгтэйг санагдуулж мэднэ.

Харин эрчүүдэд ийм хувцаслалт таалагддаг

Харин та эрчүүдийн хараанд тусаж, сэтгэлд нийцэхүйц хувцаслахын тулд аль болох энгийн хэрнээ эрхэмсэг байх хэрэгтэй. Өөртөө тохирсон цэвэрхэн даашинз, цамц, өмдийг зөв хослуулан, нүдэнд дулаахан төрхийг бүрдүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!