Одооноос хугарсан, тасарсан, өрвийсөн үсийг март! Би үсээ будуулж, гэмтээгээд энэ аргаар эмчилж, намирсан эрүүл болгосон

Үсээ будуулах ч сайхан шүү. Будуулсны дараа нэг л гоё шинээр төрсөн мэт мэдрэмж төрдөг. Би өөрөө бусдаас өөр байхыг хүсдэг тул үсээ улаан, шар, саарал зэргээр будуулж байсан. Харин будуулсны дараа үс үнэхээр аймар болдог. Туг тугаар тасарч унана, салаална, өрвийсөн, сэгсийсэн үстэй л явдаг байлаа. Үсээ яах вэ гэж хэсэгтээ шаналсны эцэст нэг арга олсон.

Энэ үнэхээр тус болж, миний үсийг богино хугацаанд эмчилж, намирсан урт болгосон шүү. Тиймээс надтай адил асуудалтай бүсгүйчүүддээ туслахаар өөрийн аргаасаа хуваалцаж байна.

Орц:

  • Нунтаг шанцай – 3 халбага
  • Зөгийн бал – 6 халбага
  • Оливын тос – 6 халбага

Бэлтгэх арга:

Оливын тосоо бага зэрэг халааж, дээр нь зөгийн бал болон шанцайгаа нэмээрэй. Бэлдсэн бүлээн хольцоо үсэндээ түрхэж, гадуур нь малгай эсвэл уут углаад 1 цаг байлгах хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар үсээ угааж тосыг арилгаарай. Долоо хоногт 3 удаа тус аргыг хэрэглэнэ. 2 долоо хоногийн дараа гэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, таны үс эрүүлжиж, намирсан урт болно.

Тус бэлдмэл нь таны хуйханд тэжээл өгч, чийгшүүлж эмчилгээ болдог бөгөөд 100 хувь байгалийн гаралтай учир ямар ч гоо сайхны салонд зарагддаг тос, маскнаас илүү үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс эргэлзэх зүйлгүй туршиж үзэхийг зөвлөе.

Та шанцай хаанаас авахаа мэдэхгүй бол энэ нь синнамон (cinnamon) нэртэйгээр хүнсний захуудаар өргөн худалдаалагддаг шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!