”UGG” буюу бойтгон гутлыг гэрийн нөхцөлд цэвэрлэх хялбар арга
Энэхүү гутлын төрөл загвар олон ч манай охид бүсгүйчүүд бойтгон хэмээн нэрлэгдэх болсон нэхий гутлыг түлхүү хэрэглэх болсон. UGG брэндийн нэхий гутлыг цэвэрлэх тусгай хими цэвэрлэгээ, бодисууд байдаг ч энэ удаа гарын доорхи материал ашиглаж хэрхэн амар хялбар цэвэрлэх талаар бяцхан зөвлөгөө өгье.
Танд хэрэг болох зүйлс:
- Порлон
- Алчуур
- Сода
- Улаан буудайн гурил
- Хоёр боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно.
- Сойз
- Бага хэмжээний ус
1. Бэлдсэн ус порлоноороо гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их битгий норгоорой.
2. Зөөлөрсөн илгийг дотроо устай шүршигч саваар шүршиж цэвэрлэвэл илүү тохиромжтой.
3. Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй.
4-. Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана.
5. Хуурай болгож хатаасан гутлаа сойз эсвэл алчуураар арчиж өнгийг сэргээнэ.
6. Хоёр цайны халбага содыг 2 цайны халбага улаан буудайн гурилтай холиод гутлынхаа дотор тал руу цацаж өгнө. Ингэж цацах нь эвгүй үнэрийг дардаг.