Эцэг эхчүүдэд аминчлан зөвлөе: Хүүхдийг түргэн хугацаанд бат бөх унтуулах арга

Эцэг эх байна гэдэг энэ хорвоогийн хамгийн хариуцлагатай, бахархам сайхан ажил юм. Хүүхэдтэй болсноор таныг маш өөр ертөнц хүлээж байдаг. Хэдийгээр эхэн үед хэцүү мэт боловч, эв дүйг нь олоод ирэхээр та хэдийн туршлагатай ээж аав болсон байдаг юм. Ингээд бид танд тус болох үүднээс хүүхдээ хурдан, бат бөх унтуулах аргуудыг зааж өгье.

1. Хүүхдээ өлгийдөх

Хүүхдээ өлгийдөж унтуулах нь хүүхэд яг л эхийнхээ хэвлийд байгаа мэт бат бөх унтаж чаддаг. Хэрэв хүүхэд унтаж чадахгүй, сэрвэлзээд байвал өлгийдөөд үзээрэй гэж зөвлөе!

2. Өрөөний гэрлийг бууруулж, харанхуй болго

Хүүхдэдээ шөнө болж, харанхуй болохоор унтдаг гэдгийг ойлгуулах нь чухал. Иймд унтах үед нь өрөөгөө харанхуй болгож, гэрлийг бууруулж байгаарай. Ингэснээр хүүхэд зөнгөөрөө л унтах болно.

3. Халуун бүлээн ваннтай усанд оруулах

Хүүхдийг унтахаас өмнө халуун бүлээн ваннтай усанд оруулвал, хүүхдийн бие амарч шөнө тайван амгалан унтаж чаддаг. Иймээс та хүүхдээ бат бөх хурдан унтуулахыг хүсвэл, унтахын өмнө ваннтай усанд оруулаарай.

4. Өрөөний температурыг тохируулах

Хүүхэд хэт халуун, бүгчим агааргүй өрөөнд унтаж чаддаггүй. Иймээс өрөөний хэмийг бага зэрэг бууруулж, сэрүүн таатай болгох хэрэгтэй. Тэглээ гээд хүүхдийг дааруулж болохгүй.

5. Цагаан чимээ сонсгох

Хачирхалтай нь хүүхэд ижил давтамжтай үргэлжилсэн дуунд сайн унтаж чаддаг байна. Жишээ нь тоос сорогч, үсний сэнс гэх мэт… Хүүхэд бүрт үйлчлэх өөр байдаг ч та туршаад үзээрэй.

6. Хүүхдээ хуурайлж, живхийг нь сольсны дараа унтуулаарай

Живх бохир үед хүүхэд тайван унтаж чаддаггүй. Тиймээс хүүхдийг унтахаас нь өмнө хуурайлж, тав тухтай байдлыг нь хангаарай.

7. Хэрвээ хүүхдээ хөхүүлдэг бол кафейн бүү хэрэглэ!

Хөхүүл үедээ ээжүүд аль болох кафейны төрлийн зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн нойрыг хулжаах эрсдэлтэй.

8. Бүүвэйлэгчинд унтуулах

Хүүхдийг зөөлөн савлаж бүүвэйлэхэд, тэд маш дуртай бас бат бөх унтдаг. Гэвч энэ 6 сар хүртэлх хүүхдэд л үйлчилдэг гэдгийг онцлох нь зүйтэй.

9. Хүүхдийг унтахын өмнө, зурагт үзүүлэх хэрэггүй

Унтахын өмнө хэт их дэлгэц ширтэх нь хүүхдийн нойрыг хулжаах эрсдэлтэй. Тиймээс аль болох дэлгэцнээс хол байлгаарай.

10. Хүүхэдтэйгээ харц тулгарахаас аль болох зайлсхий

Хүүхдийг унтах үед нь түүн рүү ширтэх нь нойрыг сэргээдэг. Тиймээс хүүхдийнхээ нүд рүү аль болох харахгүй байхыг хичээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!