Бидний хэзээ ч таамаглаж байгаагүй, гэрийн хамгийн бохир хэсгүүд

Бид гэрээ цэвэрлээд, цэвэрлээд л байдаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь дараах хэсгүүдийг хэзээ ч цэвэрлэдэггүй байна. Энэ нь хуримтлагдсаар гэрийн хамгийн бохир, заваан зүйлс болон хувирдаг. Ингээд та юуг мартдаг болохыг хамтдаа олж мэдэе!

1. Паркетан шалны хүрээ

Бид шалныхаа тоос шороог цэвэрлэж, чийгтэй цэвэрлэгээ хийдэг хэрнээ хүрээг нь мартаж орхидог. Энэ нь хуримтлагдсаар сүүлдээ хамгийн бохир хэсгүүдийн нэг болдог байна.

2. Шүршүүрийн хөшиг

Банн, угаалтуур, суултуур гээд л бүхнийг цэвэрлэдэг хэрнээ мартаад байдаг зүйлсийн нэг бол хөшиг. Үргэлж ус хүрч, цацардаг болохоор нэг бодлын бохирдох үндэслэлгүй мэт боловч, нэг анзаарч харахад хир дагтаршиж, өнгөө алдсан болох нь харагддаг.

3. Агааржуулах хоолой, таг

Агааржуулалтын таг, хоолой хамгийн бохир тоостой зүйлсийн нэг билээ. Бид тэдний хардаг ч хэзээ ч цэвэрлэх тухай бодол орж ирж байгаагүй болов уу.

4. Гэрийн ургамлууд

Яахав цэцгийн сонирхолтой эзэгтэй нар цэцэгнийхээ навчийг арчиж цэвэрлэн торддог байх. Гэвч ихэнх айлууд цэцэгнийхээ навчийг цэвэрлэхээ мартсан байдаг шүү дээ.

5. Унтраалга

Гэрлийн унтраалга, арзетка нь хамгийн бохир зүйлсийн нэг билээ. Тиймээс та хааяа нэг тоосыг арчаад авахад илүүдэхгүй шүү.

6. Суултуурны ар хэсэг

Бид ихэнхидээ суултуурын арын хэсгийг арчиж цэвэрлэхээ мартчихдаг. Ингэснээр үүнд бактер үржиж, хамгийн бохир хэсгүүдийн нэг болдог аж.

7.  Угаалгын өрөөний хэрэглэгдэхүүнүүд

Савангийн суурь, сойзны гэр, гээд л угаалгын өрөөний жижиг сажиг хэрэглэгдэхүүнүүдийг цэвэрлэхээ битгий мартаарай. Учир нь тус хэсгүүдийг бид ихэнхдээ цэвэрлэхээ мартдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!