40 наснаас хойш жингээ хасахад яагаад тийм хэцүү байдаг вэ?

30 насанд ч яахав жингээ хасах барихад нэг их асуудал үүсээд байдаггүй. Харин 40 нас бол тоглоом биш шүү. Хаанаас ч гараад байдгийн биеийн энд тэндээс мах бултайж, хасах биш улам л жин нэмээд зузаараад байдаг. Тэгвэл энэ нь дараах шалтгаантай байсан байна шүү дээ.

1. Булчингийн алдагдал

40 нас гараад ирэхээр бидний бие булчингийн алдагдалд хамгийн их өртдөг. Тиймээс 40 наснаас өмнө биеэ сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Урьд нь ямар нэг дасгал хөдөлгөөн хийж байгаагүй ч туранхай байсан бүсгүйчүүд 40 нас гараад ирэхээд бүдүүрч, галбираа алдах нь элбэг.

2. Бие дэх өөхний хэмжээ нэмэгдэнэ

Булчингийн масс алдагдаад ирэхээр түүнийг орлох том овгор өөхнүүд энд тэндээс гарч ирдэг. Тиймээс өөхөөр биеэ хучихыг хүсээгүй л бол хэт их оройтохоосоо өмнө спороор хичээллэх хэрэгтэй. Мөн зөв хооллох нь маш чухал.

3. Илчлэгийг утгаар нь авна

Урьд нь зүсэм бялуу идсэн ч энэ нь таны биед нэг их өөрчлөлт авчирч байгаагүй байж болно. Харин биед булчингийн алдагдал ирж, өөхөн давхаргаар хучигдсан бол өөх өөрийгөө тэжээх үүднээс хангалттай их илчлэгийг авч эхэлнэ. Энэ үеэс л та эрчимтэй таргалж эхэлдэг.

4. Нойргүйдэл таргалуулна

Та анзаарч байсан бол 40 гараад ирэхээр өмнөх шигээ бат бөх, сайн унтаж чадахгүй болсон. Нойргүйдэл нь бидний хүсээгүй илүүдэл жин, таргалалтыг авчирдаг юм шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!