Сорви бүдгэрүүлж, арилгах арга: Би олгойн сорвио энэ аргаар арилгасан!

Хүн бүрт ямар нэгэн байдлаар олж авсан сорви гэж байдаг. Ялангуяа олгойн сорвитой хүмүүс олон байдаг болов уу. Харин үүнийг хэрхэн арилгаж, бүдгэрүүлэх вэ? Маш олон хүн надаас хэрхэн сорвио арилгасан тухай асууж байсан.

Тэр бүгдэд тайлбарлах төвөгтэй байдаг тул ингээд мэдээ болгоод илүү олон хүнд хүргэхээр шийдлээ.

Зуун настын шүүс

Зуун настын шүүс нь дархлааны системийг сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Та үүнийг тогтмол хэрэглэснээр батга болон сорвиноос салж чадна. Хэрэв та анзаарч байсан бол зуун настаар олон төрлийн шарх үрэвслийг эмчилж, богино хугацаанд эдгээдэг билээ. Тиймээс өдөр бүр зуун настын шүүсээр шарх болон сорвио арчиж байгаарай. Тун удахгүй үр дүн нь мэдэгдэх болно.

Луувангийн шүүс

Төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг луувангийн шүүс нь таныг төрөл бүрийн сорвиноос салахад тусална. Гүн сорви бол шархыг эдгээж, бүдгэрүүлэх бол жижиг сорви, янзралтыг ор мөргүй алга болгох шидтэй юм. Та  мөн л өдөр бүр сорвин дээрээ луувангийн шүүс түрхэх хэрэгтэй юм.

Е витамин

Е витамин нь үс, хумс, арьс гээд эмэгтэй хүний гоо сайханд чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь сорвинд ч адил нөлөөлж, бүдгэрүүлж арилгана. Капсултай Е витаминыг авч, задлаад сорвин дээрээ түрхээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!