Таны гэнэтийн үхлээс хамгаалдаг хүнсний бүтээгдэхүүнүүд: Өдөр бүр идэж хэвшвэл, зүрхний шигдээс, цус харвалт болохгүй!

Артерийн судас бөглөрснөөс үүдэж, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг олон хүсээгүй өвчлөл, гэнэтийн үхэлд хүргэж болзошгүй. Иймд та дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр идэж хэвшээрэй.

1. Сармис

Сармисыг эртнээс маш олон төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн. Ялангуяа зүрхний өвчин, даралт хэлбэлзэх зэргүүдэд өргөнөөр хэрэглэдэг.

2. Усан үзэм

Хэрвээ та чихрийн шижин өвчтэй бол усан үзмийг болгоомжтой идэх хэрэгтэй. Тус жимс нь судас бөглөрөх болон хүсээгүй таргалалтаас таны хамгаалах болно.

3. Оливийн тос

Оливийн тосыг өдөр бүр хоолондоо хэрэглэснээр нь цусан дахь муу холестролыг үгүй хийх болно. Мөн биед ашигтай олон бодисыг агуулж байдгаараа онцлог билээ.

4. Цангис жимс

Өдөрт 3 аяга цангис жимсний шүүсийг ууж хэвшвэл, артерийн судасны бөглөрлөөс таныг хамгаалах болно. Мөн бүсгүйчүүдийн арьс, гоо сайханд онцгой тустай.

5. Улаан лооль

Улаан лооль нь цусыг төлжүүлэхээс гадна, артерийн судсыг бөглөрөхөөс хамгаалдаг. Иймд та өдөр бүр тус жимсийг идэж хэвшсэнээр цус харвах болон, артерийн даралт ихсэхээс хамгаална.

6. Бууцай

Бууцай нь кали, фолийн хүчлээр баялаг бөгөөд энэ нь цусны даралт ихсэх, зүрхний шигдээсээс хамгаалах зэрэг эрүүл мэндийн олон ач холбогдолтой.

7. Киви болон Амтат гуа

Тус жимснүүд нь антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь холестерины хэмжээг бууруулдаг. Мөн судасны бөглөрлөөс сэргийлдэг болохоор таныг гэнэтийн үхлээс хамгаалах болно.

8. Анар жимс

Анар жимс нь артерийн судасны бөглөрөлөөс сэргийлэхээс гадна таны биеийг эрүүлжүүлэх болно.

9. Овъёос

Овъёос нь биед холестерин хуримтлагдахаас сэргийлдэг бөгөөд маш их эслэг бүхий бүтээгдэхүүн юм. Та өдөрт 1.5-2 аяга овъёос идэж хэвшвэл, холестриныг 20 хувиар бууруулах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!