Тэр үүгээр нүүрээ угааж, залуу төрхтэй болоход удаан уулзаагүй охин нь хараад ээжийгаа танилгүй зөрсөн гэдэг!

Хүн бүхэн л нас ахих тусам хэрхэн залуужих вэ хэмээн толгойгоо гашилгаж эхэлдэг. Үрчлээ, толбогүй нүүр, өөгүй цэвэрхэн царай тэдний мөрөөдөл болдог гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөрөөдөл байхаа болилоо. Учир нь нэгэн ээж царай төрхөө залуужуулж, үзэсгэлэнтэй болсон түүхээ бидэнд хуваалцаж, нууц аргаа зааж өгсөн юм. Та ч бас түүний заавраар наснаасаа залуу харагдаж олон хүнийг гайхшруулж болно шүү.

Тус арга нь нүүрний үрчлээс, нөсөө толбо, батга зэргийг арилгаж, арьсанд чийгшил өгөхийн зэрэгцээ цайруулдаг байна. Ингээд таныг залуужуулах шидэт лосьонтой танилцъя.

Орц:

  • Яншуй – 2 халбага
  • Алимны цуу – 1 халбага
  • Ус – 200 мл

Бэлтгэх арга:

Буцалж байгаа усандаа яншуйгаа хийж, зөөлөн гал дээр 15 минут чанаарай. Дараа нь гал дээрээс авч, алимны цуугаа нэмнэ. Хэрэв танд алимны цуу байхгүй бол нимбэгний шүүсээр орлуулж болно. Үүнийгээ шилэн саванд хийж хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:

Үүнийгээ өглөө оройдоо нүүрэндээ түрхэж, арьсаа зөөлөн илээрэй. Энэ нь таны арьсны толбыг арилгаж, үрэвсэлтэй тэмцэх төдийгүй маш сайн чийгшүүлнэ. Та тус аргыг нэг сарын турш өдөр бүр хэрэглэж гайхалтай үр дүнг мэдрээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!