Гэртээ амтат “Лечо” хийж сурцгаая!

Талхтай хольж идэх, төрөл бүрийн шөлтэй болон хуурай хоолтой хольж идэх гэхчлэн Лечог өдөр тутамдаа хэрэглэдэг айл олон байдаг. Гэхдээ тэр бүрийд дэлгүүрээс худалдаж авах тийм ч амар асуудал биш. Тэгвэл гэрийн эзэгтэй нартаа зориулан гэртээ Лечо хийх аргыг зааж өгье. Та үүнийг гэртээ хийж сурснаар, мөнгөө хэмнээд зогсохгүй, илүү амттай, найдвартай, эрүүл бүтээгдэхүүнийг хайртай дотны хүмүүстээ өгч чадах юм.

Орц:

  • Амтат чинжүү – 5 кг
  • Улаан лооль – 4 кг
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Давс – 2 халбага
  • Цагаан цуу – 2 халбага
  • Ургамлын тос – 1 аяга

Хийх арга:

  • Улаан лоолио махны машинд хийж, нухаж болгож гаргана.
  • Чинжүүгээ 4-6 хэсэгт хувааж хэрчээрэй.
  • Улаан лоолийн нухашдаа элсэн чихэр болон давс хийнэ.
  • Зуухаа асааж, улаан лоолийн нухашаа чанах ба дээр нь чинжүү, тосоо хийж үргэлжүүлэн чанаарай.
  • Ойролцоогоор 30 минут зөөлөн гал дээр буцалгана.
  • Нухашаа гал дээрээс авсны дараа цагаан цуугаа хийж хутгаарай.
  • Ингээд л таны лечо бэлэн болно. Хөргөж хэрэглэхээ мартуузай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!