Ердөө 1 минутын дотор таныг наснаасаа залуу харагдуулах Япон техникийг сураад аваарай!

Наснаасаа залуу овор багатай харагдахын тулд та заавал нүүрээ будаж, үс зүсээ сайхан янзлах хэрэгтэй гэсэн үг биш. Азиуд тэр дундаа Япон, Солонгос бүсгүйчүүдийг хараад байхад нүүрээ нэг их будаагүй ч маш өөгүй, сайхан зүс царайтай харагддаг шүү дээ. Бид танд тэдний өдөр бүр хэрэглэдэг Шиацу буюу нүүрний цэгэн массажыг хэрхэн хийх арга техникийг зааж өгье!

1. Хөмсгөө өргөх

Дарах цэгүүд: Хөмсөгний үзүүрээс төгсгөл хүртэлх цэгүүд

Зурагт үзүүлсэн цэгүүд дээр та хоёр гарын дунд хуруугаар эхнээс нь төгсгөл хүртэлх дарааллаар дарж өгөөрэй.

Хугацаа: 7 секунт

2. Сэтгэл хөдлөлийн үрчлээг багасгах, сэргийлэх

Дарах цэгүүд: Нүдний захын цэгүүдэд дарж өгнө

Хоёр гарын долоовор хурууг нүдний захын цэгүүдэд байршуулж дарж өгнө.

Хугацаа: 3 секунт

Давтамж: 3 удаа

3.  Зовхины доод талын хавдалт арилгах

Дарах цэгүүд: Хоёр гарын дунд хуруугаар нүдний урд хэсэгт дарж өгнө. Ингэхдээ долоовор хуруугаар нүдний төгсгөлийн цэгт дарж өгнө.

Хугацаа: 3 секунт

Давтамж: 3 удаа

4. Хөмсөгний голын үрчлээг багасгах, сэргийлэх

Дарах цэгүүд: Гурав дахь нүд хэмээгддэг хоёр хөмсөгний голын 3 цэгүүдэд дарж өгнө.

Хугацаа: 5-7 секунт

Давтамж: 2 удаа

5. Зовхины доод талын үрчлээг арилгах, багасгах

Дарах цэгүүд: Нүдний ухархайн доод хэсгийн цэгүүдэд дарж өгнө.

Хугацаа: 10 секунт

Давтамж: 2 удаа

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!