Энэ аргыг хэрэглээд, нэг сарын турш 00-ын өрөөнөөсөө сайхан үнэр сэнгэнүүлээрэй!

Тухайн айлын эзэгтэй хэр ажилсаг, арчаатай нэгэн болохыг угаалгын өрөөнд нь ороод мэдэж болдог гэдэг. Харин бүсгүй та 00-ын суултуураа хэчнээн цэвэрлэсэн ч эвгүй үнэр нь салахгүй, асуудал тариад байна уу? Тэгвэл яг л танд зориулсан нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Энэ аргыг ашиглаж, 00-ын өрөөгөө сэнгэнэсэн сайхан үнэртэй болгоорой.

Угаалгын өрөөг 5 минутанд сайхан үнэртэй болгоход танд шүдний оо хэрэг болно. Ямар ч шүдний оо байж болох тул та хамгийн хямдыг сонгосон ч болно. Эхлээд суултуураа шүдний оогоор сайтар зүлгэж угаагаарай. Дараа нь шүдний оо-ны савыг зүүгээр олон дахин цоолж, суултуурын таган дээр тавиарай. Ингэснээр угаалгын өрөөнөөс тань сэнгэнэсэн сайхан үнэр үл сална.

Ингэхдээ та заавал цоо шинэ, бүтэн оо ашиглах шаардлагагүй. Хэрэглээд дуусч байгаа оо-г ашиглах боломжтой. Мөн та шүдний оо-гоор халтартаж, өнгө орохоо больсон толь, шилэн эдлэл зэргээ арчиж, угаалгын өрөөгөө бүрэн утгаар нь шил толь шиг гялалзуулаарай. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!