Ийм залуутай гэрлэх нь битгий хэл үерхэх ч хэрэггүй!

Ирээдүйн нөхөр тань танийг хайрлахгүй, хүндлэхгүй байвал яах вэ? Хайртай бүсгүйгээ зүгээр л нэг эхнэр хэмээн цоллож, хайр халамжаа үзүүлэхгүй амьдардаг эрчүүд олон бий.Тийм учраас бүсгүй та хэн нэгэнд дурлахаасаа өмнө түүнийг цаг хугацаа, амьдрал, хайр дурлалд тань хэр үнэ цэнэтэй хүн байж чадахыг бодоод нэг үзээрэй. Эсвэл хайртай хүнтэйгээ болзож, хамт байх үедээ эдгээр 15 зуршил түүнд байгаа эсэхийг анзаараарай.

1. Ахархан бодолтой

Танд бүрэн итгэж чаддаггүй залуу, та түүнийг хичнээн хайрлаж, үнэнч байсан ч үргэлж тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж байдаг. Дурлалт хосуудын хийдэг жирийн үйлдлүүдийг хийхэд хүртэл заримдаа эсэргүүцнэ. Мөн үргэлж гутранги зүйлсийг ярьж, таны урам зоригийг мохоодог залуу амьдралыг тань сүйрүүлэх болно. Ийм залуутай гэрлэхээсээ өмнө өөрийн амьдралыг аврах арга замыг сонгоорой.

2. Амьтдыг үзэн яддаг

Амьтанд дургүй хүмүүс өрөвч зөөлөн сэтгэл, асарч, халамжлах гэх мэт зүйлсээс хол байдаг. Харшилтай байх бол нэг хэрэг, харин амьтдыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг бол асуудал өөрөө яригдана шүү.

3. Хайр дурлалын алтан дүрмүүд, түүний хувьд юу ч биш!

Өөрсдийнхөө тогтоосон хайр дурлалын харилцаанд баримтлах дүрмийг тэр огтхон ч тооохгүй байвал харилцаагаа болон таныг хүндлэхгүй байгаа хэрэг. Тэр тогтсон хэм хэмжээг үргэлж зөрчиж, бүдүүлэг ааш гаргаж байгаа бол та цагаа дэмий үрэх хэрэггүй.

4. Амлалтаа зөрчих

Тэр танд амласан амлалтаа үргэлж зөрчиж байгаа бол таныг хуурч байгаа хэрэг. Таны бодож, хэлж байгааг ч тоохгүй, хэлсэн үгэндээ хүрэхгүй байсаар байвал түүнд олон дахин боломж олгох хэрэггүй.

5. Таныг хоёрдугаарт тавих

Таныг хайр дурлалынхаа төлөө маш их хичээж, хичээл зүтгэл гаргаж байхад хүртэл тоохгүй байвал, та түүний хувьд үнэ цэнэгүй хүн болсон хэрэг.

6. Алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй

Хэрвээ тэр гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдэл бүрээ зөвтгөн, өөрийгөө “төгс” хэмээн итгэдэг бол удахгүй таныг ч бас үүндээ итгүүлэхийг хүснэ. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй, буруугаа ухамсарладаггүй залуу танд болон ирээдүйд гаргаж болох хүүхдүүдэд тань буруу үлгэр дууриалал үзүүлэх болно.

7. Үргэлж уучлалт гуйдаг

Хэт их уучлал гуйх нь “Надад хийх илүү чухал ажил байгаа болохоор анхаарах хэрэггүй” гэж хэлж байгаатай л адил. Тэр өөрийнхөө алдааг бүрэн ухамсарлахгүй байгаа мөртлөө дандаа л уучлаарай гэдэг үгийг амнаасаа урсгадаг бол тэр таныг хайрлаж, хүндлэхгүй байгаагийн шинж.

8. Хэрүүлч

Хосууд маргалдах нь байдаг л нэг зүйл. Гэтэл таны хайрт хэрүүлийг улам бүр дэвэргэж, хэлсэн үг бүрийг тань хүндээр тусгаж аваад байвал, харилцаандаа цэг тавих тухай бодоход гэмгүй. Энэ таны амьдрал, та жаргалтай байх ёстой. Гэтэл бухимдал төрүүлж, уур хүргэх хүмүүстэй үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлнэ гэдэг дэндүү харамсалтай шүү дээ.

9. Зөвхөн өөрийгөө гэдэг

Орчлон дээр орь ганцаар амьдардаг мэт аашилж, таныг огт хүндлэхгүй зөвхөн өөрийгөө гэх залуутай хэзээ ч битгий гэрлээрэй. Түүний энэ байдал хойшид улам бүр дэвэрч, таныг хайрлах нь бүү хэл, өөрийгөө хэт дөвийлгөсөөр хайран залуу насыг тань барж мэднэ.

10. Худалч

Зарим худал үгс энх тайвныг тогтоодог бол, зарим худал үгс эхнэр нөхрийн амьдралыг сүйрүүлдэг. Таны итгэлийг алдаж, олон дахин худал хэлсэн эртэй хамт амьдарна хэмээн саналтгүй. Нэг хуурсан бол дахиж хуурна, нэг удаа л итгэл алдсан бол тэдэнд дахиж итгэж чадахгүй болдог билээ.

11. Таниас хэт хамааралтай

Тэр танд хэр их хайртай байх нь хамаагүй. Явсан газар бүрт тань дагаж, хийсэн үйлдэл бүрийг тань ажиглаж, хувийн орон зай үлдээдэггүй эртэй насыг барна гэдэг тийм ч сайхан санаа биш юм. Зөвхөн таниас хамааралтай амьдрах тэд хэт арчаагүй, төвөгтэй санагдаж эхлэх болно.

12. Гэр бүлээ тоодоггүй

Төрүүлж өсгөсөн эцэг эхээ тоодоггүй, үл хүндэтгэх эрчүүд таныг хайрлаж, сайн гэрийн эзэн болж чадна хэмээн найдах хэрэггүй. Хүнийг өөрчлөх аргагүй гэдэг шүү дээ. Нэгэнт л гэр бүлээсээ илүүтэй гадаад орчинг илүүд үздэг хүн таныг болон үр хүүхдээ гээд тэс өөр нэгэн болж чадахгүй нь гашуун үнэн билээ.

13. Тамхи татдаг

Тэр тамхи татахаа болино гэж танд хэдэн удаа амлаж, хэдэн удаа нууж татаж байгаад баригдсан бэ? Өөрийнхөө муу зуршлаас салж чадахгүй атлаа, худал амлалт өгөх тэд таныг үнэнчээр хайрлах нь юу л бол?

14. Төлөвшиж амжаагүй

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, төлөвшиж амжаагүй салхи шиг эрчүүдээс зайгаа бариарай. Тэд одоохондоо хэн нэгнийг хайрлаж, хажууд нь үүрд байх ухаан сууж амжаагүй тул таны зүрх сэтгэлийг өвтгөөд, үүрээ орхих шувуу шиг дүүлэн нисч мэднэ.

15. Хүчирхийлэл үйлддэг

Бие махбодь болон сэтгэл санаагаар таныг хохироож, хүчирхийлдэг залуутай хэзээ ч битгий гэрлээрэй. Энэ бол огт хайр биш бөгөөд тэр зөвхөн өөрийн хүслээр бүхнийг шийдэж, таныг гарын шүүс болгох аюул өндөртэй. Тиймээс уураа барьж дийлэлгүй бусдад гар хүрдэг, омогтой, айдас хүрэм эрчүүдээс хол яваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!