Амтат чинжүүг хэрхэн муутгахгүй шинэ хэвээр нь удаан хугацаанд хадгалах вэ?

Амтат чинжүү нь хоолыг амт оруулж, өнгө үзэмж нэмдэг. Хэдий тийм ч, нэг авсан ногоогоо удаан хугацаанд хадгалах нь бараг боломжгүй байдаг шүү дээ. Аваад нэг их удаагүй хэрнээ л эхнээсээ хорчийгоод тун удалгүй мууддаг. Тэгвэл та дараах аргуудаас өөрт таалагдсанаараа амтат чинжүүгээ удаан хадгалаарай.

1. Нэгээс хоёр долоо хоног хүртэл хадгалах арга

Шинэ авсан амтат чинжүүг пластик уутанд хийгээд, вакумжуулан удаан хугацаанд хадгалж болдог. Ингэхдээ бүхлээр нь уутанд хийх эсвэл жижиг жижиг хэсэг болгон хэрчээд ууталж болно. Хэрэглэх хэмжээгээрээ аваад, үлдсэнийг нь сайн наагаад буцааж хийнэ. Дашрамд сонирхуулахад ногоон чинжүү нь улаан болон шарыг бодвол удаан хадгалж болдог.

2. Угаагаад, үрийг авч цэвэрлээд хадгалах

  • Чинжүүг цэвэр усаар угаана.
  • Дараа нь дундуур нь зүсээд, үрийг нь авч сайтар цэвэрлэнэ.
  • Ингээд нарийн жижиг хэсэг болгон хэрчиж бэлтгэнэ.

  • Хэрчиж бэлтгэсэн чинжүүгээ цаасан алчууранд ороож тавина.

  • Ингээд үүнийгээ тагтай, вакум саванд хийгээд цаасан салфеткан дээрээ тал стакан хүйтэн ус хийгээд, сайтар таглаж, хөргөгчинд хийнэ.

3. Хөлдөөж хадгалах

Мөн энэ маягаад угааж цэвэрлээд, хэрчиж бэлтгэсэн чинжүүгээ хөлдөөгчинд хийгээд хөлдөөж болно. Талх болон бялуу жигнэдэг саванд чинжүүгээ зурагт үзүүлснээр өрж тавиад, хөлдөөгчинд хийж 1 цагийн турш байлгана.

Ингээд хөлдөөсөн чинжүүгээ вакуум уутанд хийгээд сайтар битүүмжилнэ. Үүнийгээд хөлдөөгчинд хийж хадгална. Ингэж хөлдөөсөн чинжүүг 1 жил хүртэлх хугацаанд аюулгүй хадгалж болдгоороо онцлог юм.

4. Болгож хадгалах

Энэ аргаар хадгалснаар амтат чинжүүг 4-6 сар хүртэлх хугацаанд хадгалж болдог. Амтат чинжүүг нарийн урт хэрчиж болгоод, түүнийгээ тавган дээр орж хөлдөөнө.

Хөлдөөж болгосон чинжүүгээ вакуум уутанд хийж, ахин хөлдөөгчинд хийж хадгална. Ингээд та хэрэглэх хэмжээгээрээ чинжүүгээ авч хэрэглээрэй. Ингэхдээ нэг нэг удаагийн хэмжээгээд тус бүрд нь ууталж хадгалсан нь хамгийн зөв юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!