Хэрвээ танай гэрт зуун настын ургамал байдаг бол, ердөө 7-хон минутанд хүүхдүүддээ органик “Алое жүүс” хийж өгөөрэй!

Худалдаанд зарагддаг зуун настын жүүс нь үнэтэй, дээр нь гол орц болох зуун наст нь маш бага хэмжээгээр агуулагддаг шүү дээ. Харин оронд нь маш их хэмжээний сахар орсон байдаг. Иймд бид танд ердөө 7 минутанд хийж болох цэвэр, органик зуун настын жүүс хийх аргыг зааж өгье!

Зуун настын ундаа нь холестрины хэмжээг бууруулж, биеийг олон төрлийн хорт бодисоос салгадаг. Мөн өөртөө витамин В, С, Е-гээр баялаг бөгөөд арьсыг торгомсог болгож, жин хасахад ч мөн тустай.

Ингээд жүүсээ хэрхэн хийх аргыг зааж өгье:

1. Зуун настын ургамлаас гелийг салгаж авах

Зурагт үзүүлсэн байдлаар зуун настын навчаас, гелийг нь маш болгоомжтой хусаж авна. Ингэхдээ гараа зүсэхээс болгоомжлоорой.

2. Хусаж авсан гелиэ холигчинд хийнэ

Гелиэ холигчинд хийж, дээр нь хоёр аяга ус хийгээд сайтар хольж өгөөрэй. Ус болон гель сайн холилдтол зуурах хэрэгтэйг санаарай.

3. Бэлтгэсэн жүүсээ шүүж авна

Ингээд бэлтгэсэн жүүсээ цэвэр самбай даавуугаар шүүж аваад, тагтай шилэн саванд хийх хэрэгтэй. Жүүсийг өглөө бүр өлөн элгэн дээрээ ууж байх нь эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой.

1. Маш амтлаг, нимбэг зөгийн балтай шүүс хийх арга:

Тус жүүс нь витамин С амин дэмээр баялаг бөгөөд жин хасах өндөр үйлчилгээтэй. Тус жүүсийг бэлтгэхийн тулд танд:

  • 1/2 аяга зуун настын гель
  • Нимбэг – 1 ширхэг
  • Ус – 2 аяга

2. Дээр дурдсан найрлагуудаа хольж холигчинд хийгээд, сайтар зуурна.

3. Дараа нь цэвэр самбай даавуунд шингэнээ шүүж авна. Хэрэв ундааны амтыг нэмэгдүүлэхийг хүсвэл 1 цайны халбага сахар нэмж өгөөрэй. Ингээд л амттай зуун настын ундаа бэлэн болох нь тэр…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!