Охидын шивнээ: Хиймэл сормуусыг яг л өөрийн сормуус мэт наах зальжин арга

Охид бүсгүйчүүд үргэлж булган сормуус суулгуулаад байж чадахгүй тул, би та бүхэндээ чухал шаардлагатай мөчид, хиймэл сормуусыг яг л өөрийн мэт наах нууц аргыг зааж өгье! Та зарим охидыг яагаад ийм урт, өтгөн сормуустай юм бол гэж гайхаж байвал, тэдний зарим нь энэ аргыг хэрэглэсэн байж мэдэх шүү дээ.

Юун түрүүнд танд:

  • Хиймэл сормуус /дурын/
  • Сормуусны цавуу
  • Хямсаа
  • Сормуусны будаг

1-дүгээр үе шат:

  • Хиймэл сормуусны хатуу байдлыг зөөллөж, “U” хэлбэрт оруулан уян болгоно. Ингэснээр сормуус таны зовхинд илүү эвтэйхэн, сайн наалдаж өгнө.
  • Дараа нь сормуусандаа цавуугаа жигд нимгэн түрхэнэ.
  • Цавуугаа 20 секунт орчим барьж өгөөрэй.

Ингээд цавуу түрхсэн сормуусаа хямсаагаар авч зовхины голоос эхлэн, хоёр зах руу нь маш болгоомжтой нааж өгөөрэй. Сормуусаа наахаасаа өмнө, өөрийн сормуусыг дэрвийлгэгч ашиглан бага зэрэг дэрвийлгэвэл бүр илүү өөрийн мэт харагдана.

Ингээд хамгийн сүүлд хиймэл сормуус болон өөрийн сормуусын хамт будгаар будаж өгөөрэй. Ингэснээр таны сормуус маш үзэсгэлэнтэй, бас жинхэнэ харагдах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!