Өнгөө алдаж, хир тогтсон цагаан кетээ аварцгаая!

Цагаан кет нь хэдийгээр өмсөхөд маш цэвэрхэн, дээр нь бүх хувцсан дээр гайхалтай зохицдог хэдий ч, арчилж өнгийг нь сэргээх маш хэцүү. Нэгэнт өнгөө алдаж, хир тогтсон кетийг хуучин хэвэнд нь оруулах бүр ч амаргүй шүү дээ. Тэгвэл бид танд дараах аргыг зааж өгье!

1. Хүнсний сода болон Аяга угаах шингэн

Дагтаршиж, хир суусан цагаан кет пүүзийг хүнсний сода болон аяга угаах шингэний тусламжтай хялбархан цэвэрхэн болгож болно.

Үүний тулд танд:

  • Хүнсний сода – 2 цайны халбага
  • Аяга угаах шингэн – 2 цайны халбага
  • Шүдний сойз
  • Бүлээн ус
  • Гал тогооны алчуур

1. Гутлын үдээсийг өнгө оруулах

  • Саванд бүлээн ус хийнэ.
  • Дээр нь 2 цайны халбага аяга угаах шингэн хийнэ. Хөөсөртөл нь хутгана.
  • Гутлын үдээсээ салгаж авна.

2. Үдээсээ сойздож угаана.

  • Бэлтгэсэн уусмалдаа үдээсээ хийж, 10 минут орчим дэвтээнэ.
  • Үдээсний хир, толбыг сойзоор сайтар сойздож угаана.
  • Дараа нь цэвэр усаар зайлж, хатаана.

3. Кетний хир, толбыг арилгах

  • 2 цайны халбага хүнсний содаг бүлээн устай хольж өтгөн зуурмаг болгоно.
  • Ингээд сойзоо уусмалд дүрж халтар хэсгүүдийг сайтар сойздож угаана.

4. Хүнсний содаг арилгана

Бүлээн усанд гал тогооны алчуур дүрж, кетээ сайтар угааж арчина.

Ингээд л таны кет яг л урьдын адил, шинэ мэт харагдах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!