Танд таарахгүй байгаа бариу гутлыг сунгах хялбар 10 арга

Сэтгэлдээ таарсан гоё гутал автал хөл барьж, холгож зовоох асуудал хүн бүрт тулгардаг билээ. Тэгвэл танд гар доорх энгийн зүйлсээр хэрхэн гутлаа хэвшүүлж сунгах болон хөлөө гэмтэхээс сэргийлэх аргуудыг танилцуулж байна. Хөл холгох, гутал барих асуудлаас хялбархан салцгаая!

1. Шархны лент

Шинэхэн авсан гоёмсог өндөр өсгийт тань хөл холгож зовоогоод байгаа бол та яг тэр холгож байгаа хэсэг дээрээ шархны лент наагаарай. Хөлөн дээр цэврүү үсрэх, холгох зэрэг олон асуудлаас таныг аврах болно.

2. Хүүхдийн тальк

Хүүхдийн талькийг хөлийн арьс үрэгдэхээс хамгаалан бага зэргийг гутлаа өмсөхөөс өмнө хөлрүүгээ цацаж болдог. Хэрвээ та оймс өмсөх бол тальк цацахаасаа өмнө хөлөө заавал хуурай болгох хэрэгтэй шүү.

3. Үсний сэнс

Нимгэн оймс өмсөөд жаахан бариад байгаа гутлаа өмсөж байгаад үсний сэнсээр яг бариу хэсгүүд рүү нь үлээлгээрэй. Хэрвээ хөргөсний нь дараа өмсөж үзэхэд дахиад л бариу санагдаад байвал дахин сэнсээр үлээлгэж болно. Гэвч энэ арга зөвхөн арьсан гутал дээр л ашиглах боломжтой юм шүү.

4. Хөлс дарагч

Гутал холголтод хамгийн их өртдөг хөлийн хэсгүүд нь шагай, хөлийн ар тал болон хөлийн хуруунууд билээ. Тэгвэл эдгээр хэсгүүдээ өвтгөж шархлуулахгүйн тулд хөлс дарагч бага зэрэг түрхэхэд хангалттай.

5. Силикон улавч

Хэрвээ гутал тань томдож сугараад байвал силикон улавч ашиглаарай. Силикон улавч төрөл бүрээрээ байдаг бөгөөд ямар гутал өмсөж байгаадаа тохируулан авч хэрэглээрэй.

6. Мөс

Гутлаа сунгаж өргөн болгомоор байвал уутанд ус хийгээд гутал дотроо хийж хөлдөөгчид хийгээд хонуулаарай. Маргааш өглөө нь таны гутал өргөсч хангалттай сунасан байх болно.

7. Алкохоль

Бас нэгэн бариу гутлыг сунгах арга бол алкохоль цацах юм. Гутлынхаа дотор талд алкохоль цацаад дотор нь цаас чихээд хонуулаарай. Маргааш өглөө нь гутал дотроос цаасаа гаргаж, өмсөөд өөрийн хөлийн хэлбэрт хэвшүүлээрэй.

8. Чийгшүүлэгч тос

Энэ арга арьсан гутал хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой юм. Гарын арьс чийгшүүлэгч тосыг гутлын өсгий болон хуруу байрладаг хэсэгт түрхэнэ. Ингэснээр чийгшүүлэгч арьсан гутлыг зөөлрүүлдэг. Маргааш нь гутлаа өмсмөгц гутал хөлийн тань хэлбэрээр хэвшиж өгнө.

9. Төмс

Зөөлөн арьсан гутал болон бэлтгэлийн гутал тань урд хэсгээрээ бариад байгаа бол цэвэрлэсэн төмс гутлынхаа урд хэсэгт хийгээд хонуулаарай. Төмс гутланд ямар ч үнэр шингээхгүй бөгөөд хүссэн хэмжээгээр тань гутлын урд хэсгийг өргөсгөж өгдөг.

10. Гуталчин

Хамгийн сүүлд нь дээр дурдсан аргууд сэтгэлд тань хүртэл гутлыг чинь хэвшүүлж сунгаж чадахгүй байвал хамгийн шилдэг арга бол гуталчин дээр очих юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!