Хөргөгчинд шингэсэн таагүй үнэрийг арилгах маш амархан арга

Цэвэрхэн, ажиллагаа хэвийн хөргөгч нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Бид зөвхөн үүний тусламжтай сүү, жимс, хүнсний ногоо, махыг муутгалгүйгээр удаан шинэ хэвээр нь хадгалж чаддаг. Гэвч ямар нэгэн зүйл муудах, эсвэл хүнсний бүтээгдэхүүнийг таглаагүй хадгалснаас болж, хөргөгчинд таагүй үнэр шингэж, бусад бүтээгдэхүүнийг ч мөн муутгадаг.

1. Хөргөгчинд хүнсний сода байршуулах

Эхлээд хөргөгчин доторх зүйлээ суллаж, доторхийг нь сайтар угааж, арчаарай. Ингээд тасалгаа бүрт хүнсний содатай жижиг савыг байршуулна. Хөргөгчний хаалгыг хааж 5-6 цаг болсны дараа хүнсний зүйлсээ эргэн хийж болно.

2. Нунтаг кофе

Кофе нь маш өвөрмөц, тааламжтай, хурц үнэртэй тул өрөө тасалгааг сайхан үнэртэй болгох, таагүй үнэрийг дарах үйлчилгээтэй байдаг. Та хөргөгчиндөө нунтаг кофе хийж байлгах юм бол, хөргөгчийг нээх бүрт тааламжтай үнэр үнэртэх болно. Мөн шүүгээнүүддээ ч хийж хийж болохыг санаарай.

3. Зүссэн нимбэг

Хэдэн зүсэм нимбэгийг хөргөгчинд хийж 3-4 өдөр болгоход таагүй үнэр арилж, оронд нь шинэхэн сэрүүхэн нимбэг үнэртэх болно. 7 хоногтоо нэг удаа ийнхүү хөргөгчиндөө нимбэг хийгээд хэвшихэд үргэлж сайхан үнэр үнэртэх болно.

4. Идэвхижүүлсэн нүүрс

Хөргөгчний хэмийг бууруулж, жижиг саванд нунтаг идэвхижүүлсэн нүүрс хийж тавиарай. Ингээд хөргөгчний хаалгыг хаагаад 3 хоноход таагүй үнэр арилсан байдаг. Мөн зуухны тааламжгүй үнэрийг арилгахад идэвхижүүлсэн нүүрсийг ашигладаг.

5. Цагаан цуу болон ус

Цагаан цуу болон усны холимог нь хөр гөгчинд шингэсэн таагүй үнэрийг арилгах шилдэг үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 1/4 аяга цагаан цуун дээр ижил хэмжээний ус холино. Ингээд үүнийгээ хөргөгчиндөө хийж, 3-4 өдөр болоход таагүй үнэр арилна.

6. Ваниллын ханд, эфирийн тос

Ваниллын үнэртэй эфирийн тос нь хөргөгчний таагүй үнэрийг арилгахад мөн л сайн үйлчилгээг үзүүлдэг. Та тосноос хөвөнд шингээж тасалгаа болон тавиурыг арчаад, үүнийгээ хөргөгчинд үлдээгээрэй. 7 хоног бүр ингэж арчиж хэвшвэл, хөргөгчнөөс таагүй үнэр ахиж үнэртэхгүй.

7. Овъёос

Бидний хүнсэндээ хэрэглэж хэвшсэн овъёос нь хөргөгчний таагүй үнэрийг арилгахад сайн үйлчилгээтэй. Овъёосоо хөргөгчинд хийж 4-5 өдөр болсны дараа аваарай. Сардаа 1-2 удаа энэ маягаар хөргөгчний эвгүй үнэрийг арилгаж болдог.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!