Өдгөө 80 хүрсэн эмээ минь залуу байхаасаа л үүнийг хэрэглэж ирсэн. Одоо бидэнд нууц жороо өвлүүлж, өвчнөөс айж суух биш, ялан дийлэхийг зааж өгч байгаа!

Та ч бас цагаан гааны тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх. Үүнийг бид хоол амтлах, дархлаагаа сэргээх, үрэвслээс сэргийлэх, толгойн өвдөлтөө намдаах, цусны урсгалаа сайжруулах зэргээр ашигладаг. Цагаан гаа нь үндэс (root) хэлбэрээр эсвэл нунтагаар гадуур худалдаалагддаг. Эдгээр нь хоорондоо чанарын ялгаа бага учир та алийг нь ч хэрэглэсэн болох юм.

Цагаан гааны ид шид:

  •  Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
  • Өвчин намдаана
  • Үрэвсэл шархыг анагаана
  • Чихрийн шижинг эмчилнэ
  • Толгойн өвдөлтийг намдаана
  • Ханиад томууг эмчилнэ
  • Үе мөчний өвчнийг эмчилнэ

Цагаан гаа нь дээрх дурдсан ид шидээс гадна өөр олон тооны ач тустай юм. Манай эмээгийн тухайд залуу байхаасаа л цагаан гааг хоол ундандаа хэрэглэж ирсэн төдийгүй үүний ачаар өвдөлгүй өнөөг хүрсэн хэмээн бидэнд үргэлж ярьдаг.

Эмээ минь цагаан гааг буцалсан ус, цайнд хандалж уухаас гадна орой бүр хоолондоо хийж иддэг. Ингэснээр түүний дархлаа маш сайжирсан төдийгүй өндөр настнуудын өвчин болох ядаргаанд орох, хараа сонсгол муудах, даралт ихсэх, чихрийн шижинтэй болох зэргээс холуур тойрч өнгөрч чадсан. Харин эмээ минь явганаас унаж хөлөө бэртээсэн цагаас хойш үе мөчөөр нь өвдөх болсон. Энэ үед бид эмээгээ хотын эмнэлгүүдэд эмчлүүлье гэсэн ч эмээ минь нөгөө л цагаан гаагаа ашиглаж, үе мөчөө эмчилж чадна хэмээн зөрүүдэлсэн юм. Харин хачин нь эмээ минь үнэхээр эрүүл саруул болж чадсан. Ердөө цагаан гааны ачаар шүү дээ.

Тийм учраас та бүхэндээ ч бас эмээг минь үе мөчний өвчнөөс салгасан цагаан гааны жорыг хүргэхээр шийдсэн юм.

Орц:

  • Цагаан гаа – 1 үндэс
  • Сармис – 4 хумс
  • Далайн давс – 2 халбага
  • Цэвэрхэн даавуу эсвэл бинт

Хэрэглэх арга:

Цагаан гаагаа үрж жижиглээрэй. Үүн дээрээ арилгасан сармис нэмж, давсаа хийгээд хутгаарай. Сайтар хольсны дараа үүнийгээ бинтэндээ боож, үе мөчнийхөө өвдсөн тавих бөгөөд дээгүүр нь өөр нэг бинтээр бооно. Ойролцоогоор 4-6 цаг байлгах хэрэгтэй. Энэхүү аргыг ойр ойрхон хэрэглэснээр үр дүнгээ үзүүлж, таныг өвчингөөс салгах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!