Өглөөг үхсэн мэт унтаж өнгөрүүлэхгүй байхад туслах 10 арга: Энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс л “Эртэч шувуухай” болно гэж мэд!
Утсан дээрээ хэдэн арван удаагийн давтамжтай сэрүүлэг тавиад ч таны нойрыг сэрээж хүчрэхгүй байна уу. Өглөө хичээж, хичээж сэрсэн ч ямар ч эрч хүчгүй, сулбагар болчихдог бол дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй гэж зөвлөе!
1. Аль болох эрт унтаж, амгалан нойрсохыг хичээ
Бидний бие махбодь өдөрт дунджаар 7-9 цаг унтаж байж л хангалттай хэмжээний нойрыг авч чадна. Иймд аль болох эрт унтах хэрэгтэй. Мөн унтахын өмнө зурагт болон гар утас үзэх хэрэггүй.
2. Өглөө боссоноор ямар их зүйлийг амжуулж болдгийг харах
Оройтож боссоноор өдөр төд удалгүй өнгөрч, юу ч хийж амжаагүй байхад л гэгээ тасарч, харанхуй ноёлдог. Тиймээс та ямарваа ажлыг өглөөгүүр хийж сураарай. Нэгэнт ажлаа амжуулад үр ашгийг нь мэдрээд эхэлбэл, та өглөө босохыг хичээж, энэ нь зуршил болох болно.
3. Сэрүүлгэний дуугаа байгалийн чимээгээр солиорой!
Байгалийн чимээнд хүн илүү сэргэг болдог. Мөн тайван босож, өглөөг сэтгэл өндөр эхлүүлэх болно. Хэт чанга, сүржин чимээ нь таныг тавгүйтүүлж, сэтгэл санааг үймүүлдэг.
4. Тасалгааг сайхан үнэртэй болгоорой
Сайхан тааламжтай үнэр нь таныг тайван, тухтай унтах боломжийг бүрдүүлдэг. Мөн өглөөг эрч хүчтэй угтахад ч хэрэгтэй. Ялангуяа цитрус, рөүзмари зэргүүд нь тархийг сэргээх үйлчилгээтэй.
5. Хөшгөө нээлттэй унтаарай!
Өрөөнд байгалийн гэрэл гэгээ орж ирсэнээр та илүү сэргэг байх болно. Эсрэгээрээ хөшөө харанхуйлж битүүлвэл, илүү гүн, бас удаан нойрсдог. Иймд хөшгөө нээллтэй унтаарай.
6. Аль болох тайван сэрээрэй!
Өглөөг яаруу, сандруу, цухалдуу сэрэлгүй аажуу, тайван босоорой. Сэрүүлгээ унтрааж нэг сайн гүнзгий амьсгаа авч, сунайгаад аажуу тайван босож сураарай.
7. Орныхоо хажууд аягатай ус тавиарай
Хэрвээ өглөө сэрэхэд хэцүү байвал та орныхоо дэргэд аягатай ус тавиад унтаж байгаарай. Гэхдээ үүнийгээ таглах хэрэгтэй. Эс бөгөөд ус бохирдоно. Өглөө сэрсэн дариудаа ус уувал, илүү сэргэг, эрч хүчтэй байх болно.
8. Спортоор хичээллээрэй!
Өглөөг бясалгал, йога, бүжиг, сунгалт гээд л хүссэн төрлөөрөө хичээллээд үзээрэй. Ингэснээр та өдар ирэх тусам, өглөөд сэрэхдээ илүү сэргэг болно. Хэрэв ганцаараа хичээллэх сонирхолгүй бол сайн найзтайгаа хамт хийж болно шүү дээ.
9. Өглөөг эрүүл, бас амттай хоолоор эхлүүлээрэй!
Өглөөний хоолыг эрүүл, амттай байхаар сонгож хэвшээрэй. Юу тааралдсанаа идэх биш, хөнгөн хэрнээ маш өег хоолыг сонгож хэвших нь чухал. Ялангуяа өглөөний цайндаа овъёос сонгож болох юм.
10. Маргаашийн ажлаа төлөвлөөд унтах
Хэрвээ маргааш хийх ажлаа төлөвлөөд унтвал, өглөөд илүү зорилготой сэрэх болно. Иймд үзэш унтахын өмнө, маргаашийн ажлаа төлөвлөж хэвшээрэй. Зорилготой хүн нойроо ялан дийлж, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чаддаг юм шүү.