Колатай амтат шарсан тахиа хийх нууц жор: Хайртай хүмүүсээ хамгийн сайхнаар нь дайлаарай!

Энэ удаагийн мэдээллээр бид та бүхэндээ колатай амтат шарсан тахиаг хэрхэн хийх тухай жорыг танилцуулж байна. Маш амархан хэрнээ, арааны шүлс асгарам дэндүү амттай шүү.

Юун түрүүнд танд дараах зүйлс хэрэг болно!

  • Тахианы цээж мах 20 хэрчим
  • Гурил – 1 аяга
  • Сүү – 1/3 аяга
  • Ус – 1/3 аяга
  • Өндөг – 1 ширхэг
  • Гурил эсгэгч – 1 ц.х
  • Давс – 1/2 ц. х
  • Перец – 1/4 ц.х

Соусанд:

  • Кока Кола – 3 аяга
  • Соё соус – 3 ц.х
  • Нунтаг цагаан гаа – 1 ц.х
  • Сармис – 5 хумс
  • Цагаан цуу – 4 ц.х

Шарахад:

  • 1/2 аяга ургамлын тос
  • Сесаме үр 1 ц.х

Эхлээд соусын найрлагуудаа зурагны дарааллаар холино. Колагаа хийсний дараа соё соус, 4 ц.х цагаан цуу, 1 ц.х нунтаг цагаан гаа, 5 хумс хэрчиж нухсан сармис гээд бүгдийг хийж, сайтар хутгана.

Дараа нь галаа асааж, хайруулын тавгаа халаагаарай. Соусаа ойролцоогоор 35 минут дундаж хэмд буцалгана.

Тахианы цээж махаа бэлтгэнэ. Саванд өндгөө хагалан хийж, дээр нь гурил хийж өтгөн зуурмаг болгоно. Дээр нь эсгэгчээ хийгээд 1/3 аяга ус болон ижил хэмжээний сүүг хийгээд сайтар хутгана.

Зуурмаг дээрээ тахианы цээж махаа хийгээд сайтар хутгаж зуурна. Ингэхдээ дээр нь 1/2 давс болон 1/4 перец хийх ёстойг сайн санаарай.

Зуурч бэлдсэн тахианы махаа урьдаас халааж бэлдсэн хайруулын тавганд хийж шарна.

Бүх махаа шарсны дараа бэлдсэн соусаа хийгээд бага хэмд буцалгаарай. Ингээд л маш амттай чихэрлэг соустай тахианы мах бэлэн болох нь тэр шүү дээ.

Та бүхэн амтархан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!