Зовхиныхоо үрчлээсийг ингэж арилгаад, 5 насаар залуу харагдаарай!

Нас ахих тусам бидний арьс суларч, үрчлээс бий болж эхэлдэг. Харин энэ үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Ихэнх бүсгүйчүүд маань төрөл бүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болов уу? Гэхдээ үр дүн нь тааруу байдаг нь харамсалтай. Харин бид та бүхэндээ зовхины үрчлээсийг арилгах, унжсан зовхийг буцаад хэвийн болгох, яг л цаг хугацааны машинд суусан мэт таныг өнгөрсөнд аваачих жорыг танилцуулж байна.

Энэхүү аргыг хэрэглэж байсан 54 настай Сара гэх бүсгүй өөрийн үр дүнгээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж “Энэ аргыг хэрэглээд миний зовхи тэнийж, тэр дороо л 5 насаар залуужсан мэт болсон” хэмээсэн байна.

Орц:

  • Е витамин – 2 капсул
  • Эфирийн тос (essential oil) – 4-5 дусал
  • Кокосын тос – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж сайтар хутгана. Үүнийгээ саванд хийж, хөргөгчинд хадгалах юм.

Хэрэглэх арга:

Унтахаасаа 2 цагийн өмнө тосоо зовхиндоо болгоомжтой түрхэж, иллэг хийнэ. Ойролцоогоор 2-3 минут иллэг хийсний дараа тосоо зөөлөн алчуураар арчиж арилгаарай. Тус аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж, зовхины үрчлээсээс салаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!