Бэлэгний амьд цэцгийг хэрхэн үхүүлэхгүй, шинэ хэвээр нь удаан хадгалах вэ?

Заримдаа хэн нэгний санагдуулах сэмэрхий цаас хүртэл маш үнэ цэнэтэй, сайхан дурсамжыг агуулж байдаг шүү дээ. Харин халамжит хань, маш онцгой нэгний бэлэглэсэн амьд цэцгийн баглааг хэрхэн үхүүлэхгүй удаан хугацаанд шинэ хэвээр нь хадгалах аргыг та мэдэх үү.

Мөстэй ус: Цэцгийг мөстэй усанд байлгах нь үхүүлэхгүй, шинэ хэвээр хадгалах шилдэг аргуудын нэг билээ. Хүйтэн температур цэцэгний хувьд амьд явах тасалбар л гэсэн үг.

Хөргөгчинд хөргөх: Цэцэгний усыг хүйтэн болтол хэсэг хугацаанд хөргөгчинд байлгаад, дараа нь тасалгааны хэмд гаргаж болно. Өдрийн хэдэн давтамжтай, хүйтэн ус хийх эсвэл хөргөгчинд хэсэг байлгаж болно.

Цайруулагч: Цэцгийн саванд 1/4 халбага цайруулагч хийж, ваарандаа усаа дүүргэнэ. Үүн дээрээ цэцгээ хийгээрэй. Цайруулагч элдэв нян, мөөгөнцрийг устгадаг тул цэцгийг шинэ хэвээр нь хадгална. Гэвч хэмжээг нарийн баримтлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!