Ганц гадилны тусламжтайгаар гайтай энэ утааны ханиадыг амархан даваад гарвал гоё уу? Аав ээжүүд ч бас ханиадаас сэргийлж, хүүхдэдээ энийг өгөөрэй!

Миний эргэн тойронд ханиад хүрээгүй хүн гэж үнэндээ алга. Бүгд ханиасан, хоолой нь өвдсөн, нус нь гойжсон, халуурсан байдалтай явж байна. Тэдний хэлж байгаа ганц үг нь энэ ханиаднаас хэрхэн салах вэ? Ямар ч хүчтэй эм уусан нөлөөлөхгүй, сүүлдээ ханиадны вирус нь эмэндээ дасч, үйлчлэхээ ч больно. Ийм үед танд юу хэрэгтэй гээч. Ердөө ганц гадил. Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа ч, энэ таныг ханиадаас салгаж, эрүүл байхад тусална.

Орц:

  • Гадил – 2 ширхэг
  • Зөгийн бал – 2 ширхэг
  • Ус – 400 мл

Бэлтгэх арга:

Усаа саванд хийж, гал дээр тавьж буцалгаарай. Энэ хооронд гадилаа хальсалж, сэрээгээр нухаж бэлтгэнэ. Усаа буцлаад ирмэгц галаа унтрааж, бага зэрэг хөргөсний дараа гадилаа хийж хутгаарай. Дараа нь зөгийн балаа нэмж сайтар хольж зуурмаг бэлтгэх юм.

Хэрэглэх арга:

Өдөрт 4 удаа 3-4 халбагыг идэж байгаарай. Хэрэглэхээсээ өмнө бага зэрэг халаах хэрэгтэй. Ингэснээр үйлчилгээ нь нэмэгдэх юм. Ердөө ганц хоёр хоногийн дараа гэхэд л таны өнөөх аймшигт ханиад алга болж эдгэрч эхэлнэ. Энэхүү арга нь таны ханиадыг эмчлээд зогсохгүй сэтгэл санааг тайтгаруулж, тайван амар унтахад туслах юм.

Та үүнийг хүүхдээ ханиадаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр өгч байж ч болно. Амттай чихэр таны хүүхдийг ханиад руу хөтлөх бол, амталсан гадил таны хүүхдийг тэднээс аврах аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!