Харвардын их сургуулийн шинжээчдийн зөвлөсөн хүүхэд өсгөх шилдэг 6 арга

Хүүхдээ хариуцлагатай, сайхан сэтгэлтэй, хүмүүжил сайтай зөв хүн болгож өсгөх нь эцэг эх бүрийн хүсэл билээ. Тэгвэл Харвардын их сургуулийн дэргэдэх судлаачдын багийнхан хэрхэн хүүхдээ зөв хүмүүжүүлж өсгөх талаар хийсэн судалгаанаас гаргасан энгийн юм шиг боловч танд нэгийг бодуулах, заавал хэрэгжүүлэх хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө хянахыг сургах

Уур, уйтгар гуниг насанд хүрэгчдийн сэтгэл зүйд ямар их нөлөөлдөгтэй адилхан хүүхдийн сэтгэл зүйд ч маш ихээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Тийм учир хүүхдүүддээ багаас нь сөрөг бодолд хэт их энерги зарцуулахгүй байх, муу бодлоо хэрхэн давж туулах талаар хэлж сургах хэрэгтэй юм байна. Хүүхэд тань уурлаж бачимдсан үед хамраараа амьсгаа авч амаараа гарган дотроо тав тоолж тайвшрах аргийг заагаарай гэж Харвардын судлаачид зөвлөж байна.

2. Хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандах талаар зааж сургах

Эцэг эх бол хүүхдүүдийн хувьд хамгийн их үлгэр жишээ авдаг хүмүүс билээ. Тиймээс хийсэн үйлдэлдээ үргэлж хариуцлагатай хандах аливаад сэтгэлээсээ хандах зэргийг зөвхөн та л хүүхдэдээ ойлгуулж сургах ёстой аж. Хамгийн чухал нь хэлсэн заасан бүхнээ өөрсдөө хүүхдийнхээ өмнө байнга хэрэгжүүлж үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй юм.

3. Хүүхдэдээ өрөвч энэрэнгүй байхад сургах

Хүүхэд тань гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсээсээ гадна тусламж хэрэгтэй байгаа хүн бүрд тусалж, тэдэнд өрөвч сэтгэлээр хандаж сурах нь зөв хүн болж төлөвших хамгийн чухал түлхүүр аж. Хүнд хэцүү байдалд орсон нэгний оронд чи өөрөө байсан бол яах вэ төсөөлөөд үз дээ гэж асууж өөрсдөөр нь аливааг бодуулж, шийдвэр гаргаж чаддаг болоход нь туслаарай.

4. Аливаад талархаж чаддаг болгох

Таны хүүхэд хэн нэгэнд ямар нэг зүйлд баярлаж талархаж байгаагаа илэрхийлэхдээ идэж санаа зовдоггүй болоход бага зүйлээс сургах хэрэгтэй. Судалгаагаар өөрийнхөө аливаад ичих санаа зовох зүйлгүйгээр талархлаа илэрхийлж чаддаг хүн илүү эрүүл аз жаргалтай амьдардаг болох нь тогтоогдсон байна.

5. Хүмүүжил сайтай байх ямар хэрэгтэйг ойлгуулж, түүнийг нь үнэлэх

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр сайн сурч байгаа, ямар амжилт гаргаж байгаад л анхаарлаа хандуулаад байдаг. Гэвч хүүхдээ сургууль дээрээ хэр ёс суртахуунтай байгааг, бусдад өгсөн амлалтаа хүрс байна уу үгүй юу? , бусдыг хүндэтгэж байна уу? зэрэгт анхаарлаа хандуулах нь хамгийн чухал аж. Хүүхэд хэнээс үлгэр жишээ авдаг хэн түүнд ёс суртахуунтай байхыг зааж сургадгийг битгий мартаарай.

6. Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх

Хүүхэдтэйгээ ярих яриа бүр тань хариуцлага, биеэ зөв авч явах гээд с хүмүүжлийн шинж чанартай байх нь эсрэгээрээ хүүхдийг залхааж эцэг эхээсээ зай барих том шалтгаан болдог байна. Тиймээс тэдэнтэй ний нуугүй найз нөхөд шиг нь дотно байж ярилцах, тэднийг сонсох хүндлэх, тэдэнд ямар их хайртайгаа харуулах зэрэг нь хүүхэд хайр, хүндлэл зэргийг мэддэг шударга зөв хүн болоход тус болох чухал зүйлс гэж судлаачид зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!