Үзэсгэлэнтэй харагдахын тулд бүсгүйчүүдийн хийдэг хамгийн утгагүй зүйлс

Өдгөө охид бүсгүйчүүдийн хамгийн сайн найз нь сэлфи болсон билээ. Хаа явсан газраа зургаа авч, олон нийтийн сүлжээнд байршуулах нь тэдний өдөр тутамдаа хийдэг тогтсон зуршил нь юм. Харин зарим тохиолдолд бүсгүйчүүд зурган дээр сайхан гарах гэсэндээ элдэв жигтэй үйлдэл хийж байдаг төдийгүй үүнийг нь байж боломжгүй гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. Иймд та бүхэндээ сэлфин дээр гоё гарахын тулд эмэгтэйчүүдийн хийсэн тэнэг үйлдлүүдийг танилцуулъя.

1. Эрүүний мэс ажилбар

Нүүрний зөв бүтэцтэй хүмүүс сэлфин дээр төгс гарч чаддаг. Харин хэт том шанаа, эрүү нь гоо төрхийг нь гундааж байна хэмээн ойлгох хүмүүс олон. Тиймдээ ч өвчин шаналал, мөнгөнөөс үл хамаарч гоо сайхан төрхийг цогцлоохоор эрүү, шанаандаа мэс хүргэх нь элбэг билээ.

2. Өөхөө соруулах

Гоолиг сайхан биетэй болох нь эмэгтэй хүн бүрийн хүсэл билээ. Тэдний зарим нь хөлс хүчээ урсгаж, хөдөлмөрлөж байж турдаг бол зарим нь мөнгө төлж, арьсаа зүсүүлээд өөхөө соруулдаг байх юм. Мэдээж энэ бүхэн нь гоо сайхан харагдахын тулд хийж байгаа хамгийн утгагүй үйлдлийн нэг билээ.

3. Хуруу янзлах

Нарийхан сүмбэн хуруу, будаж янзалсан хумс зэрэг нь эмэгтэй хүний нэрийн хуудас. Гоёмсог хуруу гарынхаа зургийг инстаграм хуудаснаа тавихыг хүсэгч бүсгүйчүүд олширсноор хуруу янзлах ажилбар нь эрэлт өндөртэй болоод байгаа юм. Энэ нь хурууны арьсыг татаж, өнгө оруулж, үзэсгэлэнтэй болгодог аж.

4. Хөлийн хуруу янзлах

Ялангуяа өндөр өсгийтэй гутал тогтмол өмсдөг бүсгүйчүүд тус ажилбарыг хийлгэдэг байна. Тэд хөлөө гутландаа тохирч, хөлийг өвтгөхгүй байлгах үүднээс долоовор хуруу нь эрхийгээс урт байвал жижиг болгох, чигчий хуруу нь далий өсөлттэй бол тэгшлэх гэхчлэн асуудалтай хэсгүүдээ янзлуулдаг юм.

5. Хамраа засуулах

Өндөр, хэлбэр сайтай хамар нь бүсгүйчүүдийн мөрөөдөл гэлтэй. Энэ нь царайг зөв бүтэцтэй, үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд төгс сэлфи хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бүсгүйчүүд хамраа тэгшүүлж, өндөр болгох гэж хөрөнгө мөнгөө үл хайрлаж, гоо сайхны эмнэлэгийг зорих нь улам бүр ихсэж байгаа билээ.

6. Гуяны дотор талыг нарийсгах

Гуяны дотор тал нь нарийхан байх тусам бүсгүй хүн улам бүр халуухан, дур булаам харагддаг. Харин үүнийгээ сэлфиндээ багтааж, сайхан төрхөө харуулах хүсэлтэй бүсгүйчүүд байх боловч хоёр гуя нь хоорондоо нийлж зай гарахгүй байх нь бухимдлыг нь төрүүлдэг аж. Иймд тэд шууд л гуяныхаа дотор талын махыг авахуулж, бага зэрэг зай гаргуулдаг байна шүү.

7. Зовхи багасгах

Нас ахихын хэрээр унжиж, үрчлээтэх зовнихоос болж сэлфин дээр сайхан гарч чадахгүй байна гэж бодох бүсгүйчүүд олон билээ. Тэд улам бүр залуужихын тулд тус мэс ажилбарыг сонгож, нүдээ зүсүүлж, татуулж оёулдаг аж.

8. Үс залгуулах

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үгнээс улбаалж охид бүсгүйчүүд үсэндээ анхаарал их хандуулдаг. Намирсан, гялалзсан үс нь бүсгүй хүнийг чимэх хамгийн сайхан гоёл болдог тул үс залгуулах, сулгуулах гэхчлэн ажилбар хийлгэх болоод байгаа юм. Энэ нь тэднийг сэлфинд улам бүр үзэсгэлэнтэй харагдуулах шидтэй.

9. Хацар хонхойлгох

Хацар нь хонхойдог бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй, хөөрхөн харагддаг гэдэгтэй маргах хүн гэж үгүй. Харин хонхойдог хацар заяагаагүй охид бүсгүйчүүд сэлфин дээр хөөрхөн гарч, олныг алмайруулах гэж эмч дээр очиж, тусламж хүсдэг байна. Хацар хонхойлгох мэс ажилбарыг хийхдээ хацрын махнаас бага зэргийг авч оёдог аж.

10. Хөмсөг шивүүлэх

Зөв хэлбэрлэг хөмсөг нь нүүрийг хэлбэр сайтай харагдуулдаг юм. Мэдээж нүүрээ зөв сайхан будаж чаддаг болон өтгөн хөмсөгтэй бүсгүйчүүдийн хувьд тус асуудлаас хол боловч хөмсөг шивүүлэх охидын тоо улам бүр нэмэгдэж, нас нь залуужиж байна. Энэ бүхэн ердөө л сэлфи, цахим сүлжээний нөлөө билээ.

11. Уруулаа томруулах

Сэлфи эрчээ авахын хэрээр сайхан бумбагар уруултай охид трэнд болж, хүн бүр л тэдэн шиг болохыг хүсэх болсон билээ. Олны танил, алдартнууд хүртэл уруулаа томруулан, мэс ажилбар хийлгэсэн байдаг төдийгүй энэ нь тэдний карьерт янз бүрээр нөлөөлдөг. Ямартай ч урууландаа гадны биет тээж явна гэдэг таатай бус болов уу?

12. Хүзүүгээ уртасгах

Хүзүү нь тухайн хүний насыг илтгэх гол хүчин зүйл билээ. Тиймдээ ч бүсгүйчүүд үзэсгэлэнтэй болох гэсэндээ хүзүүгээ уртасгахыг хүсдэг аж. Тус ажилбарыг хийхдээ эрүүний дор унжсан илүүдэл өөхийг авч, давхар эрүүг арилгах төдийгүй арьсыг нь татаж чангалдаг байна. Ингэж гоё сайхан хүзүүтэй болсон бүсгүйчүүд сэлфи хийж, өөрийн гоо сайхнаа бишэрч суудаг гэнэ.

13. Өгзөгөө томруулах

2016 он бол том өгзөг, бумбагар уруулны эрин үе гэж хэлж болохуйц билээ. Халуухан сэлфины хамгийн гол хэсэг нь өгзөг байх бөгөөд хичнээн царай зүс сайтай байсан ч хавтгай өгзөгтэй охидыг үнэлэх үнэлэмж буурах болсноор өгзөгөө томруулах хүсэлтэй охид ихсэж байгаа юм.

14. Эрүүгээ янзлах

Өв тэгш сайхан төрхийг өөртөө цогцлооход хамгийн их хэрэг болдог зүйл нь эрүү байдаг. Хэт урт эрүүг багасгах мэс засал сүүлийн үед олширч байгаа бөгөөд үүнийг цахим сүлжээнд донтох болсонтой холбож ойлгодог аж. Тус ажилбарыг хийлгэснээс хойш хэдэн сарын турш өвдөлт, зовлонг мэдэрдэг төдийгүй тухайн хүнээс асар их тэвчээрийг шаарддаг байна.

15. Хацар нэмэх

Хацар багатай хүмүүс зурган дээр гоё сайхан гарах тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Тиймээс зарим нэг бүсгүйчүүд хацараа томсгож, нэмэгдүүлэхийг хүсдэг билээ. Тус ажилбарыг хийхдээ тухайн хүний биеийн аль нэг хэсгээс өөх авч, хацар нь нэмж хийдэг төдийгүй зарим тохиолдолд суулгац хийх нь бий. Гэхдээ та заавал мэс нүүрэндээ хүргэхийн оронд олон өнгийн будаг, гэрэл сүүдэр зэргийг ашиглаж, том хацартай харагдаж болно гэдгийг бодолцож үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!