Хуучирч, бохирдсон зөөврийн компьютерээ хэрхэн сэргээж, шинэчлэх вэ? Заавал засварын газар орох хэрэггүй гэдгийг хэлье!

Сүүлийн үед залуучууд суурин компьютер гэхээсээ илүү зөөврийн компьютерийг илүүд үзэх болжээ. Авч явахад авсаархан, дээр нь хөнгөхөн, өнгө үзэмж илүү гээд дурдах ач холбогдол зөндөө шүү дээ. Хэдий тийм ч энэ хорвоод хуучирдаггүй эд, өтөлдөггүй хүн байдаггүйгээс цааш цаг хугацааны элдэгдэлд орж, урьдын үзэмж, хүчин чадлаа алддаг. Гэвч энэ нь эргэж сэргэдэггүй гэсэн үг биш. Бид танд зөөврийн компьютерээ ахин 5 жил түүнээс ч удаан хэрэглэх үнэт зөвлөгөөг өгье!

1. Зөөврийн компьютерийг хэрхэн засах вэ?

Таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол зөөврийн компьютерийг оношлох явдал. Юу гэх гээд байна вэ гэхээр компьютерийн яг хаана ямар гэмтэл байгаа тухай мэдэх явдал юм. Хэрвээ та компьютерийнхээ гэмтлийг мэдэж байвал, цаг хэмнэнэ.

Ингээд компьютерийг эргэн сэргээж засварлахад хэрэг болох сэлбэгийг олох хэрэгтэй. Үүний тулд та компьютер засварын цэгүүдэд хандаж болох бөгөөд илүү чанартай оригинал сэлбэг хайж байгаа бол Amazon, Craiglist, eBay гэх мэт онлайн худалдаанаас харьцангуй хямд үнээр захиалж болно.

2. Компьютерийг хэрхэн тоос шорооноос нь цэвэрлэх тухай

Зөөврийн компьютерийн хурд муудах, удаашрах нь ихэвчлэн хэт халалтаас үүдэлтэй байдаг. Ялангуяа сэнсэнд хог, шороо орж гацааснаас төхөөрөмжийн хөргөлтийн системийг доголдуулдаг. Компьютерийн загвараас шалтгаалж задлахад төвөгтэй байж болно. Тиймээс Youtube-ээс задлах заавар, видео бичлэгийг үзэж болно. Хэрвээ компьютерээ амжилттай задалсан бол зөвхөн сэнсний хэсгийг цэвэрлэх хэрэгтэйг санаарай.

3. Компьютерийн гарыг засах

Хэрэв компьютерийн гар гацаж, буруу товч дарагдаад байвал ямар нэг цавуулаг шингэн гарыг бохирдуулснаас зайлшгүй. Иймд гар хэсгийг задалж, спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлээрэй. Ингэхдээ мэдээж шаардлагатай нөхцөлд Youtube бичлэгтэй найзлах хэрэгтэй.

4. Дэлгэц зурагдах

Компьютерийн дэлгэцийн багахан зураасыг шүдний оогоо янзалж болдог. Дэлгэцийн зураасанд шүдний оо түрхэж түүнийгээ сайтар тараагаад, хатсаных нь дараа багахан спирттэй алчуураар арчиж авна. Гэхдээ энэ нь том зураасанд нөлөөлөхгүй гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!