Гэртээ тарихад хамгийн зохимжтой, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой тасалгааны цэцгүүд

Хэрвээ та өрөө тасалгаандаа ямар цэцэг тарих вэ хэмээн эргэлзэж байгаа бол бидний танилцуулах дараах ургамлуудаас тариарай хэмээн зөвлөх байна. Учир нь тус ургамлууд нь айл гэрт аз жаргалыг авчрахаас гадна, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой аж.

1. Spathiphyllum буюу Нөмөргөнө

Тус цэцгийг бүсгүйн жаргал, эмэгтэй цэцэг, амар амгалангийн сараана гэх зэргээр нэрлэдэг. Халуун бүсийн ургамал учраас нарны гэрэл хүрэх газар тавьж ойр ойрхон шүршиж байх нь чухал. Гэвч хурц нарны тусгалд шууд тавих нь цэцгийг гандааж, шарлуулдаг. Тус цэцгийг бүсгүй хүн тарьснаар хайр сэтгэл, хань ижил дуудаж, тогтоодог хэмээдэг. Мөн үрийн заяа дууддаг аж. Иймд бүсгүй хүнд бэлэглэвэл маш сайн, бүр хүндэт бэлэг болдог.

2. Dypsislutescenc – Амьдралын цэцэг

Тус цэцэг нь маш сүрлэг навчтай тул, гэрт өнгө үзэмжийг нэмдэг. Өрөөний таагүй энерги, агаарыг шүүж, цэвэршүүлдэг. Өөрөөсөө их хэмжээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг тул амьдралын цэцэг ч хэмээх нь бий. Гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг, нялх хүүхэдтэй айлд нэн тохиромжтой байдаг.

3. Ficus Elastica – Удамбор

Тус ургамал нь хана, шалнаас ялгарах химийн үнэрийг өөртөө шингээдэг. Маш сүрлэг өндөр ургадаг бөгөөд тасалгааны агаарыг цэвэршүүлдэг.

4. Chlorophytum Comosum – Ногоодой

Тасалгааны хорт бодис, агаарыг таш сайн шүүдгээрээ онцлог. Мш их хэмжээний бохирдолтой өрөө тасалгааны агаарыг ердөө 2 өдрийн дотор л 95 хувь хүртэл цэвэрлэж, агаарыг эрүүлжүүлдэг гэдгээрээ онцлогтой. Мөн уушгины элдэв өвчлөлөөс сэргийлдгээрээ давуу талтай. Ногоодой цэцэг нь толгой өвдөх, манарах зэрэг зовиурыг арилгадаг. Мөн дөнгөж төрсөн нярайтай айл тус цэцгийг гэртээ байлгавал, цээж хэржигнэх, хатгаа өвчин тусахаас хамгаалдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!